Бүх цэргийн наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.07.03-нд нийтлэгдсэн

Бүх цэргийн наадам эхэллээ

Бүх цэргийн наадам “Бөхийн өргөө”-нд эхэлж, нэгийн давааны эхний дүйзийн бөхчүүд дэвжээнд гарлаа. Бүх цэргийн наадамд зориулсан үндэсний бөхийн барилдааныг Монгол улсын гавьяат хуульч, хурандаа генерал, улсын харцага Ж.Авхиагийн мэндэлсний 90 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулж байгаа юм. Барилдааныг нээж БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар, МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж нар үг хэллээ.

Цэргийн наадамд аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, Ш.Шинэбаяр, Б.Одгэрэл, О.Гантулга, Б.Батжаргал, аймгийн арслан Ч.Булганхүү, А.Сүмбээ, А.Отгонбаатар, М.Бат-Отгон, Д.Батжаргал, О.Баярхүү, Ё.Эрдэнэжаргал, М.Баярсайхан, Б.Хашбат, Б.Батхуяг, Б.Дэлгэрсайхан, Б.Суманчулуун нарын тэргүүтэй аймаг, цэргийн цолтой 256 бөх зодоглож байна.

Бүх цэргийн наадамд,

  1. "Алдар" спорт хороо                64 бөх
  2. "Хүч" спорт хороо                     44 бөх
  3. "Хилчин" спорт хороо               50 бөх
  4. "Аврагч" спорт хороо                24 бөх
  5. "Эрч" спорт хороо                     20 бөх
  6. "Сүлд" спорт хороо                   44 бөх
  7. "Соёмбо" спорт хороо              10 бөхөө тус тус зодоглуулж байна.

Цэргийн наадамд найм давж түрүүлсэн бөхөд цэргийн арслан цол олгох бол үзүүрлэсэн бөхөд цэргийн заанг, зургаа давж шөвгийн дөрөвт үлдсэн бөхөд цэргийн харцага, тав давж шөвгөрсөн бөхөд цэргийн начин цол тус тус олгох юм.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж