Аврил Лавин Францад хуримлав

Хуучирсан мэдээ: 2013.07.03-нд нийтлэгдсэн

Аврил Лавин Францад хуримлав

Дуучин Аврил Лавин Канадын “Nickleback” рок хамтлагийн дуучин, гитарчин Чад Крюгер нар өчигдөр Францын өмнөд хэсэгт хуримлажээ. Хосууд Францын Мандельё ла Напул хотод орших 14-р зууны үеийн  “Château de la Napoule” гэх цайзад хуримын ёслолоо хийсэн байна. Рок дуучид маань хуримандаа гэр бүл, хамаатан садан болон дотны хэдэн найз нөхөд нийлээд 50 хүнийг урин өглөөний зургаан цаг хүртэл наргиж, цэнгэсэн гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр Аврил, Чад нар албан ёсны уламжлалт хуримын ёслолын дэг жаягийг дуусгасныхаа дараа далайн эргээс салют буудуулж, чадварлаг “DJ” –гийн аянд шөнөжин бүжиж зугаацжээ. Харин өнөө өглөө шинэхэн гэрлэсэн хосууд бал сарын аялалдаа гарсан аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж