Барби дахин шүүмжлэл дагуулав

Хуучирсан мэдээ: 2013.07.03-нд нийтлэгдсэн

Барби дахин шүүмжлэл дагуулав

Хамгийн алдартай хүүхэлдэй Барби хэтэрхий нарийхан бэлхүүс, дэндүү урт, нарийхан хөлнөөсөө болоод феминистүүд болон эмэгтэйчүүдийн бүлгүүдийн шүүмжлэлийн бай болсоор удаж байгаа билээ. Тэд Барби хүүхэлдэй үйлдвэрчдийг байж боломжгүй, эрүүл бус бие галбирыг охидод сурталчилж байна гэж үздэг юм. Үүний үр дүнд Барби үйлдвэрлэгчид алдартай хүүхэлдэйг жинхэнэ хүүхэд шиг хэмжээтэй хийх арга зам хайж эхэлсэн байна. Ингээд 19 настай охиноос үлгэр авч бүтээсэн амьд хэмжээтэй Барби хүүхэлдэйн эхний туршилтын үр үнэхээр гайхалтай болсон аж.

Барби бүтээгч Николай Ламм 19 настай охины дундаж биеийн хэмжээг ашиглан 3D загвар гаргасан бөгөөд энэ загвараа яг барби хүүхэлдэй шиг болгосон байна. Николай анорекс буюу загвар өмсөгчдийн өвчнийг сурталчилсан гэсэн шүүмжлэлд өртөхгүйн тулд Барби хүүхэлдэйн биеийн харьцаанд ихэд анхаарчээ.

Гэвч энэ удаа шүүмжлэгчид “Энэ чинь ердөө л хүүхэлдэй. Ингэх шаардлага байхгүй” гэцгээж байгаа гэнэ.

Б.САРАНЦЭЦЭГ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж