
Налайх дүүргийн VI хороо, Тэрэлжийн гүүрнээс урагшаа 4.5 километрт байрлах “Байдаг богд” амралтын газрын орчмын Туул голын усанд хоёр хүн осолджээ. Тодруулбал, 53 настай эрэгтэй, 14 настай эрэгтэй талийгаачид өчигдөр орой Туул голыг морьтой гатлах үедээ ийнхүү голд живсэн байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын бүлгийн алба хаагчид өнгөрсөн шөнө эрэн хайх ажиллагаа явуулж, талийгаачдын цогцсыг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Д.ЖАРГАЛ