Москвад насанд хvрэгчдэд зориулсан vзэсгэлэн нээгдэв

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Москвад насанд хvрэгчдэд зориулсан vзэсгэлэн нээгдэв

2002 оны хавар "Эрос
Москва" нэрийн дор анх зохион байгуулагдаж байсан насанд хvрэгчдэд
зориулсан vзэсгэлэн энэ жилийн 5-р сарын 27-ноос 30-ны хооронд болж
єнгєрчээ. Ес дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа "X Show" хэмээх энэ
эротик vзэсгэлэнд оролцох мєн vзэж сонирхохоор дотоодын ард иргэд, секс
бараа бvтээгдэхvvн vйлдвэрлэгч компаниудаас гадна хилийн чанадаас ч
сонирхогчид болон дээрх чиглэлээр vйлдвэрлэл vйлчилгээ vзvvлэгч
байгууллага, компаниуд хvрэлцэн ирдэг байна. Энэхvv vзэсгэлэнгээр
дамжуулан оросын муж бvрээс ирсэн секс бараа бvтээгдэхvvн vйлдвэрлэгч
компаниуд бараа бvтээгдэхvvнээ бєєнєєр болон жижиглэнгээр худалдан
борлуулахаас гадна ирсэн зочид энд зохиогдож байгаа танилцуулах
шоунуудыг vзэж сонирхдог аж. "X Show" vзэсгэлэнд оролцогч
байгууллагуудын хувьд хэрэглэгчдэд шинэ бараа бvтээгдэхvvнээ
танилцуулах, хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдvvлэх боломж олддог юм байна.
Хувцас хунар, баг, хиймэл vс, хиймэл бэлэг эрхтэн, хvvхэлдэй, сексийн
мэдрэмжийг нэмэгдvvлэх тєрєл бvрийн нэмэлт хэрэгслvvд, бэлгэвч, ном
сэтгvvл, тоног тєхєєрємжvvд тэр ч бvv хэл эр бэлэг эрхтний хэлбэртэй мєн
эмэгтэй хvний биеийн хэсгийг харуулсан хэлбэр дvрс бvхий шоколад гэх
мэт маш олон тєрлийн секстэй холбоотой бараа бvтээгдэхvvнийг танилцуулж,
зарж борлуулдаг энэхvv vзэсгэлэнг vзэхэд 450 рубль тєлєхєєс гадна фото
зураг авах болон бичлэг хийх зєвшєєрєл нь 10.000 рублийн vнэтэй байсан
ба 2000 рублийн худалдан авалт хийсэн тохиолдолд орох тасалбарын vнийг
буцаан олгож байжээ.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж