Даланзадгад сумын иргэд хөдөлмөрчдийг оролцуулан “Би хийхгүй бол хэн хийх вэ? Өнөөдөр хийхгүй бол хэзээ хийх вэ?” уриан дор энэхүү өглөөний дасгалыг зохион байгуулжээ. Тавдугаар сарын дасгалын арга хэмжээ зохион байгуулагдах үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөговь аймагт айлчилж, энэ арга хэмжээнд оролцсон нь онцлог үйл явдал байлаа. Гурван сарын хугацаанд зохион байгуулсан өглөөний дасгал хөдөлгөөнд идэвхитэй оролцсон байгууллага, иргэдийг шалгаруулахад 1-р байранд Ц.Отгонбат даргатай Цагдаагийн газар, 2-р байранд С.Нарантуяа даргатай Хөдөлмөрийн хэлтэс, 3-р байранд Л.Байгальмаа даргатай 9-р цэцэрлэг шалгарч аймгийн ЗДТГазар, ССАЖГазар, ЭМГазрын шагналаар шагнагдсан юм. Мөн идэвхтэй оролцсон зургаан иргэнийг шагнаж урамшуулсан байна.
Зохион байгуулагчдын зүгээс цаашид энэ үйл ажиллагааг “Брэнд” бүтээгдэхүүн болгохоор шийдвэрлэн ажиллаж байна.