Хиллари Клинтон Латин Америкт очлоо

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Хиллари Клинтон Латин Америкт очлоо

Фото: ISRA.com/AP Фотограф: U.S. Embassy in Peru, Andres Camacho

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Латин Америк ба Карибийн бүсийн орнуудаар айлчилж эхлэв. Ажлын өргөн төлөвлөгөөтөй бөгөөд цагаачлалын бодлого, Гондурас дахь төрийн эргэлт ба Иран болон Ойрхи Дорнодын асуудлаар тэдний саналыг сонсох, хэлэлцээр хийх зэрэг  нэлээд эмзэг сэдвээр  тэр ярилцахаар болж байна.
Хиллари Клинтон Перугийн нийслэл Лима хотод ирлээ. Энэ нь хатагтайн Төрийн нарийн бичгийн дарга болсноосоо хойш энэ бүс нутагт хийж байгаа долоо дахь айлчлал нь болж байна. Дараа нь Хиллари Клинтон энэ бүсийн Эквадор, Колумби ба Барбадосоор айлчлах юм. Колумбид хатагтай Клинтон бүх нийтийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч нартай уулзана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж