“Call of Duty: Modern Warfare 2” худалдаанд гарсан эхний өдрөө 310 сая ам.долларын орлого олжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

“Call of Duty: Modern Warfare 2” худалдаанд гарсан эхний өдрөө 310 сая ам.долларын орлого олжээ

Видео тоглоомын ертөнцийн мангасуудын нэг “Activision Blizzard” студийн “Call of Duty: Modern Warfare 2” тоглоом худалдаанд гарсан эхний өдрөө АНУ болон Их Британийн зах зээлд нийт 310 ам.долларын орлого олжээ. Тодруулбал, ердөө 24-хөн цагийн дотор “Activision Blizzard” 4.7 сая хувь тоглоом борлуулсан байна.

Сүүлийн зургаан сарын турш видео тоглоомын зах зээл зогсонги байдалд орж, борлуулалт муудсаар байгаа ч Зул сарын баяртай холбоотойгоор байдал сэргэж, видео тоглоом бүтээгчид их хэмжээний ашиг орлоготой ажиллана хэмээн тооцоолж байгаа юм. “Activision Blizzard”-ын тухайд хэдийнэ зорилгодоо хүрсэн бөгөөд 2009 оныг дуустал өөр томоохон хэмжээний видео тоглоом худалдаанд гарахгүй учир борлуулалт бүр ч нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ.

2008 онд “Take Two” компанийн бүтээл “Grand Theft Auto IV” худалдаанд гарсан эхний өдөртөө 3.6 сая хувь борлогдож, рекорд тогтоож байсныг ийнхүү “Call of Duty” эвджээ. Дашрамд сонирхуулахад, энэ сарын 10-нд худалдаанд гарсан Windows үйлдлийн системтэй компьютер, “Microsoft”-ын Xbox-360 болон “Sony” корпорацийн PlayStation-3 тоглоомын консолд зориулагдсан “Call of Duty: Modern Warfare 2” видео тоглоомыг 60 ам.доллараар худалдаалж байгаа юм.

2009.11.15

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж