Оюуныг дэмжигч Юнител группээс хэрэгжүүлж буй “88 оньс-88 S4” хөтөлбөрийн хүрээнд нийт 10 гаруй хүн оньсыг тайлж S4 гар утасны эзэд болоод байна. S4 нь 2 GB RAM-тай, 1.9 GHz Quad-Core хүчирхэг процессортой мөн өөр дээрээ 16 GB санах ой бүхий гар утас тул уг хөтөлбөрт шилдэг, шинэ технологид дурлагч, гар утсаараа олон ажлаа зэрэг амжуулдаг хүмүүс идэвхтэй оролцож байна. Одоогийн байдлаар нийт 70-аад S4 гар утас эзнээ хүлээж байгаа тул таныг ч бас оньсыг тайлахаар оролдоод үзэхийг зөвлөе.
Өмнөх оньсны тайлал: 



Оньсны тайлал тийм ч хэцүү биш гэдгийг та сая харлаа. Хамгийн чухал нь дүрсээ энгийн, тогтсон хэв маягаар биш өвөрмөц, шинэлэг байдалтайгаар зурахад л оньс тайлагдана.
Хөтөлбөрт оролцохын тулд та Юнителийн үйлчилгээний үндсэн болон гэрээт салбаруудаар үйлчлүүлж
- ШИНЭ ДУГААР ХУДАЛДАН АВСАН
- НЭГЖ ХУДАЛДАН АВСАН
- ЮНИТЕЛ, ЮНИВИШНИЙНХЭЭ ТӨЛБӨРИЙГ ТӨЛСӨН байхад хангалттай.
Эдгээр үйлчилгээнүүдийг авсан тохиолдолд оньсыг тайлахаар оролдлого хийх эрх танд үүсэх юм. Дараа нь та үйлчилгээний салбаруудад байрлах тусгай загварын Touchscreen мэдрэгчтэй дэлгэц дээрх Android утасны түгжээг тайлж S4 гар утасны эзэн болох боломжтой.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол www.unitel.mn-д хандаарай.
Таны ухаан хурц, оюун тунгалаг байг
Юнител групп
Юнител групп

