Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл

УИХ-ын бүтцийн байгууллагуудаар Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын
гэрээний төслийг хэлэлцэж эхэллээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас
боловсруулж, УИХ-д оруулж ирсэн Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл
болоод, түүний хавсралт болох Монгол Улсын Засгийн газрын өмнөөс гэрээг
хэрэгжүүлэх үүрэг хүлээгээд байгаа төрийн өмчит “Эрдэнэс Монгол”
компанийн Гүйцэтгэгч талтай байгуулах нүүрс олорлолтын гэрээний төслийг
танилцуулж байна.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР
БОЛОН
ТӨРИЙН
ӨМЧИТ "ЭРДЭНЭС МГЛ" ХХК
………………………………………..
НАРЫН
ХООРОНД БАЙГУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ
Улаанбаатар хот 2010 оны
… дугаар сарын … -ны өдер
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ

Төсөл

Ашигт
малтмалын тухай Монгол Улсын хууль /цаашид "Ашигт малтмалын тухай
хууль"/-ийн 29, 30 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын 2008 омы 12
дугаар сарын 4-ний өдрийн 40 дугэзр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын
2010 оны …дугаар сарын …-ны өдрийн.. дугаар тогтоолыг тус тус
үндэслэн:
Монгол Улсын Засгийн газраас эрх олгосноор түүнийг төлөөлж
Сангийн   сайд,  Эрдэс  баялаг, эрчим хүчний сайд, Байгаль орчин, аялал
жуулчлалын сайд,
Төрийн өмчит "Эрдэнэс МГЛ* XXX /цаашид ТӨК" гэх/,
……………………
/цаашид "Хөрөнгө оруулагч гэх/,
хооронд энэхүү гэрээ /цаашид Гэрээ
гэх/-г 2010 оны   … дугаар сарын … –ны өдөр байгуулав.

Гэрээг
байгуулахдаа

Улсын Их Хурлын 2010 оны … дугаар сарын …
-ны өдрийн дугаар тогтоолоор энэхүү Гэрээг байгуулах эрхийг Монгал Улсын
Засгийн газарт олгосныг үндэслэн;
ТӨК нь Тавантолгойн нүүрсний ордын
… тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч мөн болох, түүнчлэн:
Хөрөнгө
оруулагч Тавантолгой төсөлд   …..      ам.долларын хөрөнгө оруулалт
хийхийг
тэмдэглэн,
Талууд Гэрээнд тодорхойлогдсон эрх, үүргийг заавал
биелүүлэх үүрэг хүлээж, Гэрээг дараахь нөхцөлтэйгээр харилцан тохиролцож
байгуулав.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1     
Энэхүү Гэрзэний эорилго нь Хөрөнгө оруулагчийн татварын орчинг тодорхой
хугацаанд тогтвортой байлгах, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн
үнээр борлуулах  болон  олсон  орлогоо чөлөөтэй  захиран   зарцуулах
эрхийг нь баталгаажуулах, хөрөнгө оруулалтын хэмжээ. нөхцлийг
тодорхойлох, уурхайн үйл ажиллагааг хүн амын эрүүл мэнд, байгапь орчинд 
хохирол багатайгаар эрхлэх, байгаль орчныг нөхөн сэргээх, бусад
үйлдвэрлэл, ажил, үйлчилгээнд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх, бүс
нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх шинээр ажлын байр бий болгох,
Монгол Улсын аж ахуйн нэгж, иргэнд шинэ боломжийг бий болгох, эд
харөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлөх, Гэрээ  дуусгавар   болох 
үндэслэлийг   тодорхойлох,   Гэрээт талбайд олборлох, бүтээгдэхүүн
хуваах.  боловсруулах үйп ажиллагаа, Талуудын    үндсэн    эрх,   
үүргийг   тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.
2 Хөрөнгө оруулагч нь Тавантолгой төсөлтэй холбоотойгоор шаардагдах
тусгай зөвшөөрөл, гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, гаалийн
бүрдүүлэлт, бусдын өмчийн газар дээгүур нэвтрэх болон авто замын зурвас
газар, замын байгууламжид ашиглах газрын зөвшөөрөл, эрх бүхий
байгууллагын шийдвэр болон түүнтэй адилттах бусад эрх олгосон баримт
бичгийг   /цаашид   "Завшөөрөл"   гэх/   авах   хүсэлтийг   Монгол  
Улсын хууль тогтоомж, дүрэм журмын дагуу холбогдох байгууллагад гаргах.
авах эрхтэй бөгөөд Засгийн газар Хөрөнгө оруулагчийн хүсэлтийг үндэслэн
дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
1. 3 Хөрөнгө
оруулагч нь Засгмийн газрын зөвшөөрснөөр ТӨК-тай байгуулсан гэрээний
үндсэн дээр Гэрээт талбайд нүүрс олборлох. баяжуулах (угаах),
Боловсруулах,
тээвэрлэх болон дэд бүтцийн бусад төслүүдэд хөрөнгө оруулж, хамтран
ажиллана.
1. 4 Гэрээт талбай дахь ашигт малтмалын нөөцийг улсын
нөөцийи нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байна.
1 5 хөрөнгө оруулагч нь
ТӨК-тай хамтран Техник. эдийн засгийн үндэслэл /цаашид ТЭЗҮ гэх/-ийг
хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж, дүрэм журмын дагуу щинэчлэн
боповсруулж геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн эахиргааны
байгууллагад энэ Гэрээнд гарын үсэг эурснаас хойш эургаан (6) сарын
дотор хүргүүлж, хэлэлцүүлэн баталгаажуулна.
1.6. Гэрээнд хэрэглэсэн
нэр томъеог энэхуү Гарээний 19 дүгээр бүлэгт заасны дагуу ойлгоно
1.
7      Энэхүү Гэрээ нь Хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн Ашигт малтмалын
тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29. 3-т хүчинтэй байна.

ХОЁРДУГААР
БҮЛЭГ. ТАТВАРЫН ОРЧИН

2. 1      Энэхүү Гэрээнд зааснаас
бусад тохиолдолд Хөренгө оруулагч нъ энэхуү Гэрээг
байгуулсан едөр
хүчин төгелдөр уйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд
заасан татваруудыг төлне. Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр
эуйлийн 291 1-д заасны дагуу Талууд дараахь татваруудыг тогтворжуулна
/цаашид "Тогтворжуулсан татвар" гэх/
Татварын ерөнхий хуулийн (энэхуү
Гэрээг байгуулсан өдер хүчин тегөпдөр үйлчилж байсан) 7 дугаар зүйлд
заасан, дээр дурдсанаас бусад төрлийн төтвөр, (цаашид "Үл тогтворжуулеөн
твтвар" гэх)-ыг Монгол Улсад тухөян татварын жилд мөрдөж байгаа хууль
тогтоомж, дурэм журмын дагуу телнө.
2.2. Хөрөнге оруулагчийн татварын
тайлангаар гарсан алдагдлыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын
тухай хуулийн 20 дугаар зүйл, Засгийн газрын 2009 оны 287 дугаар
тогтоолын дагуу ирээдүйд шилжүүлэн тооцож болно.
2 3 хөрөнгө
оруулагчийн үндсэн хөрөнгийг дор дурдсан хугацаагаар ашиглахаар тооцож,
түүний элэгдэл, хорогдлын шимтгэлийг шулуун шугамын аргаар дараахь
байдлаар байгуулна.

Үндсэн херөнгийн бүлэг    Ашиглах хугацаа
/жилээр/  
   

1    Барилга, байгууламж    40       
2  
 Машин, механизм. техник, тоног төхөөрөмж    10       
3  
 Компьютер, түүний эд анги, программ хангамж    3       
4    Ашиглах
хугацаа нь тодорхойгүй биет бус хөрөнгө    10       
5    Ашиглах
хугацаа нь тодорхой биет бус хөрөнгө /Үүнд ашигт малтмалын хайгуулын
болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хамаарна/    Хүчин төгөлдер
байххугацаанд      

6    Бусад үндсэн хөрөнгө    10       
7
Үйлдвэрлал, технологийн паркийн удирдлага, нэгжийн үйлдвэрлэл,  
технологийн   парк   доторхи   барилга. байгууламж    20       
8
Үйлдвэрлэл. технологийн паркийн удирдлага,   нэгжийн үйлдвэрлэл,
технологийн парк доторхи үйлдвэрлэлийн зориулалттай    машин.   
механизм,    техник,    тоног төхөөрөмж    3    

2. 4 Нэмэгдсэн
өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11. 1-д заасны
дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг импортопсон болон үйлдвэрлэсэн,
борлуулсан бараа. гүйцэтгэсэн ажил. үзүүлсэн үйлчилгээний албан татвар
тооцох үнэлгээний арван (10) хувиар ногдуулна.
2.5. Гаалийн татварыг
Гэрээ байгуупсан өдөр хүчин төгөпдөр үйлчилж байсан Гаалийн тариф,
гаалийн татварын тухай хуулийн дагуу ногдуулна.
2. 6     Хөрөнгө
оруулагч нягтлан бодох бүртгэлээ Нягтлан бодох бүртгэлийн тухай
хуулийн
6 дугаар зуйлийн 6. 1 -д заасны дагуу төгрөгеөр илэрхийлнэ.

ГУРАВДУГААР
БҮЛЭГ. ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

3. 1     
Энэхүү Гэрээ нь Гэрээт талбайд нүүрс олборлох, түүнчлэн тээвэр, эрчим
хүч, усны хангамж болон бусад дэд бүтцийг бий бопгох, нүүрс баяжуупах
(угаах), тээвэрлэх, борлуулах, байгаль орчныг хамгаалах, уурхайг хаах,
хөрсний овоолго, хог, хаягдлын асуудлыг шийдвэрлэн уурхайн нөхөн
сэргээлт хийх зэрэг Тавантолгой төсөлтэй холбоотой ТӨК болон Хөрөнгө
оруулагчийн үйл ажиллагаанд /цаашид "Үндсэн үйл ажиллагаа" гэх/
хамаарна.
3.2.     Хөрөнгө оруулагч ТЭЗҮ-ийг хүчин төгөлдөр үйлчилж
буй хууль тогтоомж. дүрэм журмын дагуу геологи, уул уурхаян асуудал
хармуцсаи эрх бүхмй байгууллагаар хэлэлцүүлэн баталгаажуулсны дараа
Гэрээт тапбайд энэхүу Гэрвэ. холбогдох хууль тогтоомж. дүрэм журамд
заасны дагуу Үндсэн үйл ажиллагааг явуулна
3.3.     Хөрөнгө оруулагч
энэхуү Гэрээ Хучин төгелдөр болсон өдреөс хойш … сарын дотор
олборлолтын үйл ажиллагааг эхлүүлж. жилийн дотор сая тонн нүүрс олборлох
хүчин чадалд хүргэнэ.
34 хөрөнгө оруулагч нь олборлолтын үйл
ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш … жилийн дотор баяжуулах (угаах)
үйлдвэрийг байгуулж. үйлдвэрийг жилд сая тонн нүүрс баяжуулах хучин
чадалд хүргэнэ.
3. 5.      Хөрөнгө оруулагч энэхүү Гэрээнд гарын үсэг
зурснаас хойш …   сарын дотор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр   …
жилийн хугацаанд нийт  …  сая
ам.доллараас багагүй хөрөнгө
оруулалтыг дараахь хуваарийн дагуу хийнэ.

 
Хугацаа  
 Хөрөнгөоруулалтынхэмжээ (мян ам доллар)   

Мөнгөн
хэлбэрээр    Бусад хэлбэрээр    

 
1    20      оны     
сарын    -ний өдрөөс 20      оны    сарым
-ний өдрийг хүртэл      
            
2    20      оны      сарын    -ний өдрөөс  20 .  
оны    сарын  -ний өдрийг хүртэп                   
3    20 ..
оны      сарын .. -ний өдрөөс 20 — оны    сарын . -ний өдрийг хүртэл  
                
4    20       омы       сарын     -ний өдрөөс
20      оны    сарын -ний өдрийг хүртэп                   
5    20
… оны       сарын    -ний өдрөөс 20      оны    сарын .-ний өдрийг
хүртэл                   
    Нийт хөрөнгө оруулалтын
Дүн      
         
3.6.      Энэхуү Гэрээмий 1.7-д заасан хугацаанд Хөрөнгө
оруулагч мь уурхайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хаах бол Үндсэн үйл
ашиллагаанаас байгаль орчинд учирсан хохирлыг арилгаж, нөхөн сэргээлтийг
тухайн үед үйлчилж буй Монгол Улсын болон олон улсын стандарт, нормын
дагуу хийж гүйцэтгэнэ.
3.7.      Хөрөнгө оруулагч нь уурхай
хаагдасан  үед уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас
үүсч бий болсон,
аюултай, эсхүл аюул учруулж болзошгүй газруудыг зохих масштабын газрын
зураг дээр нарийвчилан тэмдэглэж, шаардлагатай тэмдэг, дохио, сануулгыг
уурхайн эдэлбэрийн орчимд байрлуулах бөгөөд газрын зургийг мэргэжлийн
хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны  байгууллага болон тухайн
сум, баг, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө.
3.8.     Хөрөнгө
оруупагч нь уурхайн хаалтын менежментийн хөтөлбөрийг боповсруулж, уурхай
хаах үед тавигдах шаардлагыг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын
дагуу бүрэн биелүүлэх үүрэгтэй бөгөөд уурхай хаахтай холбогдолтой
зардлыг уурхайн хаалтын үед ашиглахаас бусад тохиолдолд төрийн сангийн
дансанд ашиглалт дуусахаас . жилийн өмнөөс эхлэн байршуулна.
3.9.     
Хөрөнгө оруулагч нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх
зорилгоор коксын үйлдвэр болон бусад төрлийн дагалдах бүтээгдэхүүн
үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулж болно. Энэ төрлийн  үйлдвэрийг байгуулах
төсөл, хөтөлбөрийг Засгийн газар болон ТӨК-аас дэмжинэ.
3.10.    
Хөрөнгө оруулагч Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа нэмүү өртөг шингэсэн
бүтээгдэхүүний үйлдвэр, цахилгаан станц болон дотоодын бусад хэрэгцээнд
зориулж бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр тэргүүн ээлжинд нийлүүлэх
үүрэгтэй.
3.11.    Хөрөнгө оруулагч Таван толгой төслийг
хэрэгжүүлэхтэй холбогдуулан нүүрс баяжуулах (угаах) үйлдвэрийг Монгол
Улсын нутаг дэвсгэрт барина.
3.12.     Хөрөнгө оруулагч энэхүү
Гэрээний 1.3-д заасан ТЭЗҮ-Д уурхайн  ашиглалтын  хугацаанд жил бүр
олборлох нүүрсний хэмжээг тооцож тусгана.
3.13.    Хөрөнгө оруулагч
уурхайгаас олборлохоор тооцсон нүүрсний тоо хэмжээг заасан хүснэгтийг
жил бүр шинэчилж, ТӨК болон геологи, ууп уурхай  асуудал хариуцсан
төрийн  захиргааны байгууллагад хүргүүлнэ
3.14.    Хөрөнгө оруулагч
нь аливаа хуанлийн  жилд энэхүү Гэрээний 3.13-д заасан хүснэгтэд хамгийн
сүүлд шинэчлэн тусгасан тоо хэмжээнээс дээш хувиар илүү нүүрс
олборлохоор тооцсон бол ТӨК-өөс зөвшөөрөл  авна.
3.15.     Хөрөнгө
оруулагч иь Ашигт малтмалын тухай хуулийи 48 дугаар зүйлд заасан болон
холбогдох бүх мэдээ, тайланг монгол, англи хэл дээр үйлдэж ТӨК болон
геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад
хүргүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. БАЙГАЛЬ ОРЧИН

4.1.     
Хөрөнгө оруулагч нь Үндсэн үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг
хамгаалах талаархи Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам, олон улсын
стандартад нийцсэн, орчин үеийн олборлолт, баяжуулалт (угаах)-ын
дэвшилтэт техник, технологийг ашиглах ба Үндсэн үйл ажиллагаагаа байгаль
орчинд учруулах сөрөг нөлөөллийг  бууруулах үр ашигтай хэлбэрээр
явуулна.
4.2.     Хөрөнгө оруулагч нь байгаль орчныг хамгаалах тухай
хууль тогтоомж, дүрэм журмаар тогтоосон Таван толгой төсөптэй холбоотой
зөвшөөрөл болон тусгай зөвшөөрлийг холбогдох дүрэм журмын дагуу авах
бөгөөд уг зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл авахаар гаргасан хүсэлтийг
шийдвэрлэхэд Засгийн газар Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмын
дагуу Хөрөнгө оруулагчид дэмжлэг үзүүлнэ.
4.3.     Хөрөнгө оруулагч
нь байгаль орчныг хамгаалах талаархи Монгол Упсын олон улсын гэрээ болон
Ашигт малтмалын тухай хуулийн 35, 37 дугаар зүйлийн биелэлтийг хангаж
ажиллах ба ТӨК-ийн захиалгаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын
нарийвчилсан үнэлгээний тайланг /цаашид "БОНБНҮТ” гэх/ Байгаль орчинд
нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу хөндлөнгийн хараат бус,
эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэж батлуулсан байна.
4. 4.   
Хөрөнгө  оруулагч нь Таван толгой төслийн хэрэгжилттэй холбоотой
Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө  /цаашид "БОХТ” гэх/. орчны хяналт
шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах жип бүрийн бүх зардлыг
хариуцах бөгөөд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд дурдсан арга
хэмжээг хэрхэн биелүүлж байгаа тухай хараат бус, мэргэшсэн, эрх бүхий
хөндлөнгийн шинжээчийн тайланг гурван (3) жил тугам байгаль орчны
асуүдал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.5.  
Хөрөнгө оруулагч нь Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө болон
хөндлөнгийн шинжээчийн тайланг олон нийтэд нээлттэй байлгаж, орон
нутгийн иргэдийг зохих мэдээллээр хангаж, төслийн үйл ажилпагаа тухайн
орон нутгийн байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгаа талаар иргэдтэй
тогтмол зөвлөлдөнө.
4.6.    Хөрөнгө оруулагч нь байгаль орчныг
хамгаалах төлөвлөгөөнд хүлээсэн үүргээ бодит байдлаар биелүүлэх баталгаа
болгож байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв 
байгууллагаас нээсэн төрийн сангийн дансанд байгаль орчныг хамгаалах
арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах тухайн жилийн зардлын тавин (50)
хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тухайн жил эхлэхээс өмнө
байршуулна.
4.7.   Хөрөнгө  оруулагч нь Байгаль орчныг хамгаалах
төлөвлөгөөнд тусгагдсан тухайн жилийн арга хэмжээг бодитойгоор бүрэн
биелүүлээгүй бол энэхүү Гэрээний 4.6-д заасан хөрөнгийг уг арга хэмжээг
хэрэгжүүлэхэд зарцуулна. Хэрэв уг хөрөнгө хүрэлцэхгүй бол Хөрөнгө
оруулагчийн авах шаардлагатай нэмэлт арга хэмжээ, санхүүжилтийн хэмжээг
тодорхойлохын тулд энэхүү Гэрээний 4.10-д заасны дагуу шинжээчдийг
томилох бөгөөд ийнхүү тодорхойлсныг талууд заавал биелүүлэх үүрэгтэй.
4.8.    
Хөрөнгө оруулагч нь Үндсэн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчны
шинжилгэ,  мониторингийн иж бүрэн үнэлгээний хөтөлбөрийн тайланг жил
тутам байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад
хүргүүлнэ.
4.9.   Байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөрөөр
агаар, ус, хөрс, амьтан, ургамал болон газрын хэвлийд аливаа материаллаг
сөрөг нөлөөлөл үзүүлсэн нь тогтоогдвол Хөрөнгө оруулагч уг нөлөөллийг
арилгах шаардлагатай арга хэмжээг өөрийн хөрөнгөөр авч хэрэгжүүлнэ.
4.10.   
Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанаас шууд шалтгаалан урьдчилан
тооцоолоогүй болон нөхөж болшгүй байгаль, экологийн сөрөг нөлөөлөл,
хохирол учирвал уг хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай  хууль болон
бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд тодорхойлсон хэмжээ,
экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн Хөрөнгө оруулагч нөхөн төлнө.
Нөхөн төлбөрийн хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага Хөрөнгө оруулагчийн саналыг харгалзан томилсон байгаль
орчны хараат бус, шинжээчдийн багийн тодорхойлсноор тогтоох ба Хөрөнгө
оруулагч хохирлын хэмжээг тодорхойлоход шинжээчдийн багтай хамтран
ажиллана.
4.11.    Хөрөнгө оруулагч уурхайг ашиглалтад оруулах,
олборлолт хийх зорилгоор ашигласан, зайлуулсан, гадаргын болон гүний
усны төлбөрийг тухайн үед мөрдөж байгаа Ус, рашааны нөөц ашигласны
төлбөрийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож төсөвт төлөх бөгөөд
Хөрөнгө оруулагчийн ус ашиглах нөхцөлүүд нь дотоод, гадаадын бусад ус
ашиглагчидтай адил байх бөгөөд уг ус нь үйлдвэрийн буюу ахуйн хэрэгцээнд
тохиромжтой эсэхийг харгалзан үзнэ.
Хөрөнгө оруулагч нь ус
ашиглахтай холбоотой дараах үүргийг хүлээнэ:
4.12.1.   Усны тухай
хуулийн 24 дүгээр зүйл, Ус ашиглах гэрээ болон Байгаль             
орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд заасан ус ашиглахад
тавигдах бүхий л нөхцөл, шаардлагыг бодитойгоор ханган ажиллаж
эдгээр
нөхцөл шаардлагын биелэлтийг……………..жил тутамд нэг удаа
тухайн
жил дууссанаас хойш   ………. сарын дотор хараат бус, эрх
бүхий, 
мэргэжлийн байгууллагаар шалгуулж шалгалтын үр дүнг байгаль орчны
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
4.12.2  
Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон
усны   нөөцийн   талбайн   хүрээнд   энэхүү   Гэрээг   байгуулсан   өдөр
хэрэглэгдэж байгаа ундны болон мал аж ахуйн  хэрэгцээний усны хэмжээ
чанарыг одоогийн хэмжээнээс бууруулахгуй байх:
4.12.3   Хаягдал усыг
үр ашигтай ашиглах арга хэмжээ ав,  далан суваг шуудуу барьж тоосжилтыг
бууруулах, мал аж ахуй, газар тариаланд ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.
4.13.   
Хөрөнгө оруулагч нь төсөлд хэрэглэх усны хэрэглээг аль болох бууруулах,
усны нөөцийг зохистой ашиглах, боломжтой бол усыг дахин ашиглах
зорилгоор ижил  төрлийн уурхайн үйл ажиллагаанд ашигласан дэвшилтэд
технологи, горимыг  хэрэглэнэ.
                        
 ТАВДУГААР
БҮЛЭГ. ГАЗРЫН ХАРИЛЦАА

5.1.     Хөрөнгө оруулагч нь Таван
толгой төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах газар түүний дотор авто зам,
цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах усан хангамж, төмөр зам,
харилцаа холбооны барилга байгууламж барих зориулалттай газрыг
ашиглахтай холбоотой зөвшөөрлийг Газрын тухай хууль тогтоомж, дүрэм
журмын дагуу авах бөгөөд Засгийн газар Хөрөнгө оруулагчийн гаргасан
хүсэлтэд дэмжлэг үзүүлж, тухайн зөвшөөрөл авах Хөрөмгө  оруулагчийн
хүсэлтийг Монгол Упсын холбогдох хууль тоггоомж, дүрэм журмын дагуу
шийдвэрлэнэ.
5.2.       Уул уурхайн зориулалтаар ашигласан газрыг
нөхөн сэргээхтэй холбоотой бүх зардлыг Газрын тухай, Ашигт малтмалын
тухай хууль, газар ашигпах гэрээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын
нарийвчилсан үнэлгээний тайлан болон энэхүү Гэрээнд тусгайлан заасны
дагуу Хөрөнгө оруулагч бүрэн хариуцна.
5.3.       Газар ашиглах гэрээ
дуусгавар болох,  эсхүл  хүчингүй  болох  тохиолдопд
Хөрөнгө
оруулагч нь тухайн газар дээр байрлах бүх үйлдвэр байшин болон  бусад
барилга, байгууламж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч хэвээр байх ба харин
мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага,
эсхүл тухайн нутгийн захиргааны байгууллагаас үлдээхийг зөвшөөрснөөс
бусад бүх машин механизм, тоног төхөөрөмж, хөдлөх бусад эд хөрөнгийг
талбайгаас зөөн шилжүүлнэ.
5.4.     Хөрөнгө оруулагч нь газар
ашигласны төлбөрийг тухайн үед мөрдөгдөж буй Газрын тухай, Газрын
төлбөрийн тухай, Газрын хэвлийн тухай хуулийн дагуу
төлнө.

ЗУРГААДУГААР
БҮЛЭГ. ДЭД БҮТЭЦ

6.1.      Таван толгой төслийн эрчим хүчний
хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах, бүтээн байгуулалтын ажлыг графикт
хугацаанд нь хэрэгжүүлж гүйцэттэхийн тулд эрчим хүчний хангамжийн
найдвартай эх үүсвэр,  түүнийг бий болгох хөрөнгө оруулалтын зохистой
хувилбарын талаар Талууд нээлттэй хамтран ажиллана.
6. 2.    Засгийн
газар Хөрөнгө оруулагчийг эрчим хүчээр хангах тохиопдолд хөрөнгө 
оруупагчийн төлөх бүх үнэ, тариф, төлбөр тооцоог үл ялгаварлах зарчимд
тулгуурлан хуулийн хүрээнд шийдвэрлэнэ. Цахилгаан эрчим хүчийг нэн
тэргүүн ээлжинд Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс авна.
6.3.    
Хөрөнгө оруулагч нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх болон 
эрчмм хүчний барилга байгууламж барихад шаардлагатай зөвшөөрлийг Эрчим
хүчний тухай хууль болон холбогдох бусад хууль топгоомж, дүрэм журамд
заасны дагуу авна.
6.4.    Эрчим хүчний дэд бүтцэд шаардагдах
төлбөр, хураамжийг Эрчим хүчний тухай хууль болом холбогдох бусад хууль
тогтоомж, дүрэм журамд заасны дагуу төлнө.
6.5.     Хөрөнгө оруулагч
нь улсын болон орон нутгийн  чанартай авто зам, дамжуулах хоолой, бусад
авто замын байгууламж, төмөр замыг барьж байгуулахдаа Монгоп Улсын хууль
тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөх бөгөөд Монгол Улсын авто зам, төмөр
замын болон бусад тээврийн нэгдсэн сүлжээ, хөгжлийн стратегитэй
уялдуулна.
6.6.     Хөрөнгө оруулагч нь өөрийн барьж байгуулсан
ниитийн зориулалттай тодорхой байгууламж, үйлчилгээг холбогдох хууль
тогтоомжийн дагуу олон нийт, Засгийн газар болон ТӨК, гуравдагч этгээдэд
ашиглуулна. Нийтийн зориулалттай байгууламж, үйлчилгээнд хот, суурин
газрын сургууль, эмнэлэг, нисэх буудал, нийтийн соёл, үйлчилгээний төв
болон бүх төрлийн сургалт, иргэдэд зориулсан үйлчилгээ, орон нутгийн
засаг захиргааны удирдлага /засаглалын чадавхийг бэхжүүлэх зэрэг
хамаарна.
6.7.      Хөрөнгө оруулагч төмөр зам, цахилгаан станц
барихад хөрөнгө оруулж болох бөгеөд эдгээр нь тусдаа гэрээгээр
зохицуулагдана.

ДОЛООДУГААР БҮЛЭГ. БҮС НУТГИЙН ХӨГЖИЛ

7.1.    
Хөрөнгө оруулагч нь орон нутаг болон бүс нутагт хэрэгжүүлэх нийгэм,
эдийн
засгийн хөгжлийн хөтөлбөр, үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай
байх, олон нийтийн оролцоог хангах зарчмын үндсэн дээр явуулна.
7.2.       
Хөрөнгө оруулагч нь бүс нутгийн засаг захиргааны зүгээс хэрэгжүүлж
байгаа нийгэм, эдийн засгийн бодлого, урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг
дэмжин дараахь чиглэлээр туслалцаа үзүүлж, хамтран ажиллана:
7.2
1.    орон нутгийн болон бүсийн хөгжил, ил тод, хариуцлагатай эасаглалыг
дэмжих;
7.2.2.  . шилжин суурьших хөдөлгөөнийг зохицуулах.
7.2.3.   
хот төлөвлөлт, хот байгуулалт, түүний дотор эрчим хүч, зам харилцаа,
усны хангамж, дулаан, бохир усны асуудлыг шийдвэрлэх;
7. 2.4.   албан
болон албан бус боловсрол, хэлний сургалт, тусгай мэргэжлийн сургалт
явуулах;
7.2.5.    хүн амын эрүүл мэндэд анхаарал хандуулах,
оношлогооны төв байгуулах, соёл урлагийн төв болон биөийн тамир, слортын
байгууламжийг барих, мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах.
7.3.        
Хөрөнгө оруулагч нь нуттийн захиргааны байгууллагатай зөвлөлдөж, Гэрээт
талбайд оршин суугаа, Таван толгой төслийн шууд нөлөөлөлд өртсөн малчин
өрхүүдийг нүүлгэн шилжүүлэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 41.1-д
заасны дагуу нөхөн төлбөр төлнө.
7.4.        Хөрөнгө оруулагч нь бүс
нутгийн аж ахуйн  нэгжүүдийн  үйл ажиллагааг дэмжиж Таван толгой төсөлд
бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, орон
нутагт жижиг. дунд бизнесийг хөгжүүлэх хөтөлбөрийг нутгийн захиргааны
байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
                
НАЙМДУГААР
ЗҮЙЛ. ДОТООДЫН ХАНГАН НИЙЛҮҮЛЭЛТ

8.1.       Хөрөнгө оруулагч
нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн үйлчилгээ болон Монгол Улсад
байгаа тоног төхөөрөмж, түүхий эд, хангамжийн материал, сэлбэг
хэрэгслийн үнэ өртөг, нийлүүлэх хугацаа, тоо хэмжээ. чанарын хувьд
өрсөлдөхүйц байх тохиолдолд тэдгээрийг тэргүүн ээлжинд худалдан авна.
8.2.      
Монгол Улсад үйлдвэрлэсэн материал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл
болон өргөн хэрэглээний барааны үнэ, чанар, тэдгээрийг нийлүүлэх хугацаа
нь гадаадаас авч болох материал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл,
өргөн хэрэглээний бараатай жишиж болох нөхцөлд Монголд үйлдвэрлэсэн
зүйлийг сонгоно.
8.3.      Хөрөнгө оруулагч нь уул уурхайн техник,
тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт, засвар, үйлчилгээ, үйлдвэрлэлийн
болон бусад зориулаптын барилга, байгууламж, авто зам, төмөр зам,
цахилгаан станц, дэд бүтцийн бүтээн байгуулалт, нийтийн тээвэр, харилцаа
холбоо боловсрол, соёл, эрүүл мэнд, худалдаа, үйлчилгээтэй холбогдон
бий болох ажил, үйлчилгээг Монгол Улсын аж ахуйн нэгжээр тэргүүн ээлжинд
гүйцэтгүүлнэ.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА. ХӨДӨЛМӨР
ЭРХЛЭЛТ     БОЛОН СУРГАЛТ

9.1.      Хөрөнгө оруулагч түүний
Туслан гүйцэтгэгч Монгол Улсын хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн
хамгааллын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөнө. 
Хөрөнгө оруулагч нь цалин хөлсний бодлого хэрэгжүүлэхдээ цалин хөлсийг
шударгаар олгох зарчим баримталж, адил үнэлэмж бүхий ажилд адил цалин
хөлс олгоно.
9.2.      Энэхүү Гэрээ хүчинтэй байх хугацаанд Таван
толгой төслийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэхэд шаардагдах зохих түвшинд
мэргэшсэн ажиллах хүчээр хангахын төлөө Хөрөнгө оруулагч түүний Туслан
гүйцэтгэгч болон Засгийн газар хамтран ажиллана.
9.3.      Хөрөнгө
оруулагч, түүний Туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа
Монгол Улсын иргэн. Гадаадын иргэн болон харьяалалгүй хүн нь хуульд
заасны дагуу нийгмийн даатгалд заавал хамрагдана.
9.4.      Ашигт
малтмалын тухай хуулийн 43 дугаар зуйлийн 43.1-д заасны дагуу Хөрөнгө
оруулагч. түүний туслан гүйцэтгэгч нь нийт ажиллагсдын ерээс (90)
доошгүй хувьд нь Монгол Улсын иргэдийг авч ажиллуулна.
9. 5     
Ажиллах хүч гадаадад гаргах. Гадаадаас ажиллах хүч. Мэргэжилтэн авах
тухай хуулийн дагуу батлагдсан гадаадаас 2009 онд авах ажиплах хүч,
мэргэжилтний хувь хэмжээг тогтоосон Засгийн газрын 2010 оны 78 дугаар
тогтоолын Хавсралтад заасны дагуу Таван толгой төслийг ажиллах хүчээр
хангахаар Хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулан ажиллаж буй аж ахуйн
нэгжүүд дараахь нөхцөлийг биелүүлнэ:
9.5.1. Барилгын ажил гүйцэтгэх
хугацаанд нийт ажиллагсдынхаа жараас (60) доошгүй хувьд Монгол Улсын
иргэдийг авч ажиллуулах:  
9. 5.2 уул уурхайн болон уул уурхайн
холбогдолтой барилгын ажил гүйцэтгэж байгаа бол ажиллагсдынхаа далан
таваас (75) доошгүй хувьд Монгол Улсын иргэдийг авч ажиллуупах:
9.6.   
Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 9.4., 9.5-д заасан хувь хэмжээний
дотор гадаадын иргэнийг хөдөлмөр эрхлүүлэх, орлого олох ажил
үйлчилгээгээр хангах бол Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний
доод хэмжээг хоёр (2) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний ажлын
байрны төлбөрийг сар бүр гадаадын иргэн бүрээр тооцож Хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих санд төлнө.
9.7.    Гадаад ажиллагсдын тоо энэхүү
Гэрээний 9.4-т зааснаас хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн ажлын байр тутамд
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 /арав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх
төлбөрийг сар тутам Хөрөнгө оруулагч, түүний Туслан гүйцэтгэгч төлнө.
9.8.    
Хөрөнгө оруулагч, түүний Туслан гүйцэтгэгч нь өрсөлдөөний зарчмыг
баримтлан Таван толгой төсөлд ажиллах Монгол Улсын харъяат
инженер-техникийн ажилчдын тоог аль болох нэмэгдүүлэх чармайлт гаргах ба
үйлдвэрлэлийн үйл ажиллагаа   эхэлснээс  хойш ……….жилийн  дотор  
инженер-техникийн ажилтны ………. багагүй………. жилийн
дотор……….. багагүй хувь нь
Монгол Улсын иргэн байлгах талаар
боломжтой бүх арга хэмжээг авна.
9.9.     Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр
болсон өдрөөс хойш ……….. хоногийн дотор
Хөрөнгө оруулагч нь
Таван толгой төсөлд ажиллах Монгол Улсын Иргэдийг сургах таван (5)
жилийн  дэлгэрэнгүй, иж бүрэн Сургалтын стратеги болон төлөвлөгөөг олон
нийтэд танилцуулахаар Засгийн газар болон ТӨК-д хүргүүлнэ.
9.9.1.
Таван толгой төслийн Сургалтын стратеги болон төлөвлөгөө нь Монгол Улсын
уул уурхайн салбар, Таван толгой төсөлд шаардлагатай мэргэжилтэй
ажилтан бэлтгэх, тэдгээрт Таван толгой төсөлтэй холбоотой мэргэжил олгох
мэргэжлийн болон мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэхэд чиглэгдэнэ.
9.9.2.
Хөрөнгө оруулагч, түүний Туслан гүйцэтгэгч нь жил бүрийн сургалтын
төлөвлөгөөндөө дараах ажлыг тусгана.
9. 9.2.1. Үндсэн үйл ажиллагааны
хүрээнд сургалт зохион байгуулж, ажилчдын ур чадварыг дээшлүүлж,
дадлагажуулах;
9.9.2.2.  ажилчдыг Хөрөнгө оруулагчийн ойрын болон
дунд хугацаанд төлөвлөсөн хүний нөөцийн төлөвлөгөөний дагуу сургах,
9.
9. 2. 3.  өөрсдийн сонгосон ажилчдын мэргэжлийн түвшинг ахиулахын тулд
Монгол Улсад болон гадаад улсад гэрээгээр сургалтад хамруулах,
9.10.  
Хөрөнгө оруулагч, түүний туслан гүйцэтгэгч нь Монгол Улсын иргэдийг уул
уурхайн салбарын мэргэжил, ялангуяа инженер-техникийн чиглэлээр
мэргэжил эзэмшихэд туслах зорилгоор оюутны тэтгэлэгт хөтөлбөр
хэрэгжүүлэх бөгөөд энэ
хүрээнд энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон
өдрөөс хойш……жилийн  туршид Монгол Улсын их, дээд сургуульд суралцаж
буй  …………. , гадаадын их,
дээд сургуульд суралцаж
буй………………., Монгол оюутанд тэтгэлэг олгоно. Уг
тэтгэлэг
нь сургалтын болон амьжиргааны зардлаас бүрдэнэ.  Хөрөнгө оруулагч нь
тэтгэлэгт хамрагдсан оюутнуудыг………………………төсөл, эсхүл
олон улсын
тохиромжтой уурхайд ажиллах,  дадлагажих боломжоор
хангана.
9.11.      Хөрөнгө оруулагч нь бүс нутгийн иргэдийг сургах,
ажлын байсаар хангах,
ажиллуулахад тэргүүн ээлжинд анхаарна.
9.12.     
Хөрөнгө оруулагч, түүнии Туслан гүйцэтгэгч нь шаардагдах ажиллах хүнийг
Монгол Улсын Хөдөлмөрийн төв биржээр зуучлуулан авч болно.
9.13.    
Хөрөнгө оруулагч нь ажлын байрны аюулгүй байдлыг хангахын тулд Монгол
Улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүул ахуйн тухай хууль болон бусад
холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн төслийн эрүүл ахуй,
аюулгүй үйл ажиллагааны систем, дүрэм журмыг боловсруулан баталж, дагаж
мөрдөхийн зэрэгцээ Хөдөлмөрийи тухай хууль, түүний дотор хамтын гэрээний
бүх шаардлагыг дагаж мөрдөнө.
        АРАВДУГААР БҮЛЭГ ХӨРӨНГӨ
ОРУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
10. 1.    Хөрөнгө оруулагч нь энэ Гэрээ,
ТӨК-тэй байгуулах нүүрсний олборлолтын
гэрээний үндсэн дээр Гэрээт
талбайд олборлолт явуулах, нүүрс боловсруупах, борлуулах, экспортод
гаргах, олсон орлогоо гадаад улсад шилжүүлэх болон захиран зарцуулах
эрхтэй.
10.2.     Хөрөнгө оруулагч нь олон улсын хэмжээнд хүлээн
зөвшөөрөгдсөн, ашиг сонирхлын зөрчилгүй /мэргэжлийн дүрмийн дагуу/
нягтлан бодох бүртгэл, аудитын компаниар аудит хийлгэсэн жил бүрийн
хөрөнгө оруулалтын тайланг дараа жилийн эхний улиралд багтаан баталсан
маягтын дагуу гаргаж ТӨК болон геологи, уул уурхайн асуудал хариуцсан
төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
10.3.     Хөрөнгө  оруулагч
нь энэхүү Гэрээг байгуулсан өдөр мөрдөж байсан Ашигт маптмалын тухай
хуульд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт
малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг ТӨК-д төлж, ТӨК төсөвт
төлнө.
10.4.     Хөрөнгө оруулагч нь бүс нутгийг  хөгжүүлэх, орон
нутагт туслапцаа үзүүлэх, ажлын байр, бизнесийн боломжийг шинээр бий
болгоход энэхүү Гэрээнд зааснаас гадна, бусад бололцоотой туслалцаа
үзүүлнэ.
10.5.    Хөрөнгө оруулагч дараахь эрхийг эдэлнэ:
10.5 1.
гадаад улсад хөрөнгө эзэмших болон чөлөөтэй зарцуулах;
10.5.2.
Нүүрсний экспорт, борлуулалт, солилцооноос гадаад улсад олсон орлогын
өөрт ногдох хэсгийг гадаад улсад хадгалах болон чөлөөтэй зарцуулах;
10.5.3
Нүүрсний экспорт, борлуулалтаас Монгол Улсад олсон орлогын өөрт ногдох
хэсгийг (үүнд ногдол ашиг болон бусад төрлийн хуваарилалт орно) болон
гадаад улсад хийх аливаа бусад төлбөр /үүний дотор үндсэн зээл болон
хүүгийн төлбөр/ийг гадаад улсад саадгүй шилжүүлэх болон чөлөөтэй
зарцуулах;
10.6.     Хөрөнгө  оруулагч нь энэхүү Гэрээгээр хүлээсэн
бүх үүргээ биелүүлэх бөгөөд Монгоп Улсын хуупь тогтоомж, Дүрэм журмыг
дагаж мөрдөнө.

 АРВАН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ. ТӨК-ИЙН ЭРХ, ҮҮРЭГ

11.1.   
ТӨК Гэрээт талбайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд, энэ
Гэрээ.
Нүүрс олборлолтын гэрээнд заасан нөхцөлийн хүрээнд Хөрөнгө оруулагчийн
Үндсэн үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж
ажиллана.
11.2.    ТӨК Хөрөнгө оруулагчийн явуулж буй Үндсэн үйл
ажиллагаатай холбогдсон баримт бичиг болон хэрэглэж буй тоног төхөөрөмж,
багаж хэрэгсэл, барилга байгууламжийн заавар, техникийн тодорхойлолт,
зураг зэрэг техникийн баримт бичгийн хувийг авна.
11.3.    ТӨК
Засгийн газарт ногдох Бүтээгдэхүүний борлуулалтын үйл ажиллагааг эрхлэн
гүйцэтгэнэ.
11.4.     ТӨК Ашигт малтмалын тухай хууль, холбогдох
дүрэм журам, энэхүү Гэрээг Хөрөнгө оруулагч хэрэгжүүлж байгаа байдалд
хяналт тавина.
11.5.     ТӨК Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа нэмүү
өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэр, цахилгаан станц болон дотоодын
бусад хэрэгцээнд зориулж нүүрсийг зах зээлийн үнээр тэргүүн ээлжинд
нийлүүлэх үүрэгтэй.
11.6.     Хөрөнгө оруулагчийн буруутай үйл
ажиллагааны улмаас энэ Гэрээний нөхцөлүүд биелэгдээгүй бөгөөд энэ нь
Үндсэн үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулахаар бол ТӨК Хөрөнгө
оруулалтын гэрээг цуцлах тухай саналыг Засгийн газарт гаргах эрхтэй.
11.7.    
Хөрөнгө оруулагч үйл ажиллагаагаа явуулахад ТӨК дэмжлэг, туслалцаа
үзүүлнэ.

АРВАН ХОЕРДУГААР ВҮЛЭГ. ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН ЭРДЭС
БАЯЛГИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ

12
.1.     Засгийн  газар  нь  ТӨК, Хөрөнгө  оруулагчийн  үйл 
ажиллагаагаа   явуулах Тогтворжуулсан татварын орчинг  энэхүү Гэрээний
хугацааны туршид тогтвортой хангах  үүргийг хүлээнэ.
12. 2.   
Хөрөнгө оруулагч Гэрээт болон Туслан гүйцэтгэгчийн хөдлөх, үл хөдлөх эд
хөрөнгө, тэдгээртэй холбоотой эд хөрөнгийн эрх, оюуны өмчийн эрхийг
Засгийн газар хууль бусаар хураан авахгүй.
12.3. Геологи, уул уурхайн
асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу аливаа зөвшөөрөл
олгодог эрх бүхий байгууллага нь энэхуү Гэрээ болон Монгол Улсын бусад
хууль тогтоомж, дүрэм журмын дагуу ТӨК, Хөрөнгө оруулагчийн эзэмшиж буй
аливаа зөвшөөрлийг хууль бусаар хүчингүй болгох буюу цуцлахгүй.
12.4   
Хөрөнгө оруулагч нь давагдашгүй хүчин зүйлийнхээс бусад шалтгаанаар
энэхүү Гэрээнд заасан Үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй зургаан (6)
сарын хугацаа өнгөрсөн, эсхүл Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмыг
ноцтойгоор зөрчсөн бол эрдэс баялгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын
гишүүн  түүнд  зөрчил  гарсан  тухай  болон  гарсан  зөрчлийг  засах 
тухай мэдэгдлийг ("Мэдэгдэл") бичгээр өгнө.   Хөрөнгө оруулагч нь уг
Мэдэгдлийг  гаргасан өдрөөс хойш ажлын жар (60) хоногийн дотор түүнд 
заасан үүргийг  биелүүлэх талаар зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд
Засгийн газар энэхүү Гэрээг цуцлах эрхтэй.
12.5.    Засгийн газар нь
энэхүү Гэрээний үүргийн биелэлтийг хангуулах болон Таван толгой төслийн
үйл ажиллагаатай холбоотой ажил, үйлчилгээг хэрэгжүүлэхэд дэмжлэг
үзүүлэн хамтран ажиллаж, үйл ажиллагааг үр дүнд хүргэхэд чиглэлэсэн арга
хэмжээг авч ажиллана.
         АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ. БҮТЭЭГДЭХҮҮН
ХУВААХ
13.1.    Хөрөнгө оруулагчийн олборлосон, баяжуулсан (угаасан)
нийт Бүтээгдэхүүний хувь ТӨК-д ногдох бөгөөд ТӨК өөрт ногдох
бүтээгдэхүүний борлуулалтыг Хөрөнгө оруулагчид хариуцуулж болно.
13.2.   
Хөрөнгө оруулагч нь нийт хөрөнгө оруулалт болон олборлолт, хадгалалт,
баяжуулалт (угаасан), үйлдвэрлэлт, тээвэрлэлт, борлуулалттай холбогдсон
бүх төрлийн зардал. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, үндэсний
боловсон хүчнийг бэлтгэх, сургах зэрэгт зарцуулах зардал, холбогдох
бусад төлбөр, хураамжийг хариуцна.

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХАМГААЛАХ

14.1.    Хөрөнгө
оруулагчийн Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалт нь Монгол Улсын
Үндсэн хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болон бусад хууль
тоггоомж, дүрэм журам, Монгол Улсын олон улсын гэрээгээр баталгаажсан
эрх зүйн хамгаалалтыг эдэлнэ.
14.2.    ТӨК. Хөрөнгө оруулагчийн үл
хөдлөх болон бусад эд хөрөнгийг гагцхүү Гадаадын хөрөнгө оруулалтын
тухай, Газрын тухай, Ашигт малтмалын тухай хууль болон Монгол Улсын олон
улсын гэрээний дагуу үл ялгаварлах  зарчмын үндсэн дээр хуульд заасан
журмыг баримтлан нөхөн олговрыг нь Засгийн газраас бүрэн хэмжээгээр
төлөх нөхцөлөөр нийтийн ашиг сонирхлын үүднээс дайчлан гаргахаас бусад
нөхцөлд дайчлахгүй.
14.3.    Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр
заагаагүй бол дайчлан гаргуулсан эд хөрөнгийн нөхөн төлбөрийн хэмжээг
түүнийг дайчлан гаргуулахын өмнөх үеийн, эсхүл энэ тухай нийтэд мэдэгдэх
үеийн үнэлгээгээр тодорхойлж, бүрэн хэмжээгээр төлнө.

АРВАН
ТАВДУГААР БҮЛЭГ. ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛОХ

15.1.       Энэхуү
Гэрээ нь дараахь тохиолдолд дуусгавар болно.
15 .1. 1    энэхүү
Гэрээний 1.6-д заасан хүчинтэй хугацаа дууссан.
15.1.2.     Хөрөнгө
оруулагч нь Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр энэхүү Гэрээний эрхийг бусад
этгээдэд шилжүүлсэн бөгөөд үүнтэй холбогдуулаө энэхүү Гэрээг дуусгавар
болгох тухай мэдэгдлийг Засгийн газар Хөрөнгө оруулагчид хүргүүлсэн бол;
15.1.3.  
Талууд энэхүү Гэрээг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасны дагуу
харилцан тохиролцсон боп;
15.1.4    эрх бүхий  этгээд Хөрөнгө
оруулагчийн үйл ажиллагааг дампуурсан гэдэг үндэслэлээр зогсоосон бөгеөд
эрдэс баялагийн асуудап эрхэлсэн Засгийн газрын гишүүн үйл ажиллагаагаа
сэргээхийг шаардсан мэдэгдэл бичгээр өгснөөс хойш ажлын
………хоногийн дотор Хөрөнгө оруулагч үйл ажиллагаагаа сэргээгээгүй
бол.
15.1. 5    энэхүү Гэрээний   12.4-д заасны дагуу Засгийн газар
энэхүү Гэрээг
дангаар дуусгавар болгосон бол,
15.1.6        
Хөрөнгө оруулагчийн хувь нийлүүлэгч нь өөрийн Хяналтын багцыг бусад
эттээдэд шилжүүлсэн бол.

АРВАН ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ДАВАГДАШГҮЙ
ХҮЧИН ЗҮЙЛС

16. 1    Давагдашгүй хүчин зүйл гэдэгт энэхүү
Гэрээний 19 дугаар бүлэгт "Давагдашгүй хүчин зүйл" гэж тодорхойлсон үйл
явдлыг ойлгоно.
16.2.    Давагдашгүй хүчин зүйлийн улмаас энэхүү
Гэрээний Тал нь энэхүү Гэрээгээр хүлээсэн аливаа эсхүл бүх үүргээ бүхэлд
нь, эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлж
чадаагүйгээс үүссэн үр дагаврыг тухайн тал хариуцахгүй. Давагдашгүй
хүчин зүйлийн улмаас энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй,
эсхүл зохих ёсоор биелүүлж чадаагүй нөхцөл байдлыг Гэрээгээр хүлээсэн
үүргээ зөрчсөн  гэж үзэхгүй бөгөөд түүний үргэпжлэх хугацаанд тухайн
үүргийн гүйцэтгэл болон цаг хугацааны шаардлагыг түр зогссон гэж үзнэ.
16.3.   
Давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ биелүүлж чадахгүй болсон Тал нь
энэ тухайгаа болон түүний шалтгааныг нөгөө Талдаа бичгээр шуурхай
мэдэгдэх бөгөөд Талууд боломжтой бүхий л арга хэмжээг авахын зэрэгцээ
харилцан тохиролцож, шалтгааныг арилгахын төлөө хамтран ажиллана.
16.4   
Энэхүү Гэрээний аль нэг тал нь Давагдашгүй хүчин зүйлийн улмаас энэхүү
Гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй, эсхүл
хойшлуулсан тохиолдолд тухайн давагдашгүй хүчин зүйлийн үр дагаврыг
арилгахад бодитойгоор шаардагдах боломжит хугацаа болон тухайн ажлыг
эхлүүлэх буюу үргэлжлүүлэхэд шаардагдах бэлтгэл ажлын боломжит хугацааг
энэхүү Гэрээнд уг ажлыг гүйцэтгэхээр заасан буюу бусад хэлбэрээр
зөвшөөрөгдсөн хугацаан дээр нэмж тооцохын зэрэгцээ Гэрээний хугацааг мөн
энэ хугацаагаар сунгана.

АРВАН ДОЛООДУГААР БҮЛЭГ. МАРГААН
ШИЙДВЭРЛЭХ
17.1.    Энэхүү Гэрээнээс үүдэлтэй буюу түүнтэй
холбоотойгоор Талуудын хооронд
аливаа маргаан гарвал түүнийг эхний
ээлжиид сайн санааны үндсэн дэар хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх бөгөөд
аль нэг тал нь хэлэлцээ хийх хүсэлтийг бичгээр тавьснаас хойш ажпын жар
(60) хоног, эсхүл өөрөөр тохиролцсон хугацааны дотор Талууд нэгдсэн
шийдвэрт хүрч чадаагүй бол уг маргааныг энэхүү Гэрээний 17.2-т заасны
дагуу шийдвэрлэнэ.
17.2. Энэхүү Гэрээний 17.1-т заасны дагуу
маргааныг хэлэлцээний журмаар шийдвэрлэж чадаагүй бол түүнийг уг маргаан
гарсан өдөр үйлчилж буй Нэгдсэн Үндэстний байгууллагын Олон улсын
худалдааны эрх зүйн комиссын Арбитрын Дүрэм /НҮБОУХЭЗК Дүрэм/-ийн дагуу
заавал биелүүлэх арбитрын зарчмаар шийдвэрлэнэ.
17 .3.   Арбитрын
шийдвэр нь эцсийнх байх бөгөөд уг шийдвэрийг Талууд заавал
Биелүүлнэ. 
Арбитрын шийдвэрийг түүнийг гүйцэтгэх эрх бүхий аливаа шүүхэд
гүйцэтгүүлэхээр хүргүүлж болох бөгөөд ингэхдээ хамгийн түрүүнд Монгол
Улсын зохих шүүхэд хүргүүлнэ, Хэрэв Монгол Улсын зохих шүүхэд хүргүүлсэн
шийдвэрийг хүргүүлсэн өдрөөс хойш гуч (30) хоногийн дотор гүйцэтгээгүй
бол эрх бүхий бусад шуухэд хүргүүлж болно.

 АРВАН НАЙМДУГААР
БҮЛЭГ. БУСАД ЗҮЙЛ

18. 1.    Энэ Гэрээнд гарын үсэг зурж,
18,4-д заасан нөхцөп биелэгдсэн өдрөөс энэхүү  Гэрээ хүчин төгөлдөр
болно.
18.2. Таван толгой төслийн үйл ажиппагааг хэрэгжүүлэхтэй
холбогдуулан Засгийн газрын холбогдох байгууллагатай гэрээ байгуулах
Хөрөнгө оруулагчийн эрхийг энэхүү Гэрээгээр хязгаарлахгүй.
18 .3.   
Энэхүү Гэрээний Хавсралт нь уг Гэрээний салшгүй хэсэг байна.
18.4.    
Энэхүү Гэрээний дараахь нөхцөл хангагдсан өдрөөс эхлэн энэхүү Гэрээ
хүчин төгөлдөр болно /цаашид *Хүчин төгөлдөр болох өдөр* гэх/:
18.4.1.
энэхүү Гэрээ болон Нүүрс олборлолтын гэрээнд холбогдох бүх Талууд зохих
ёсоор гарын үсэг зурсан.
18.4. 2  энэ Гэрээний 1.3-д заасан ТЭЗҮ-ийг
хүргүүлсэн өдрөөс хойш зургаан (6) сарын дотор Монгол Улсын хууль
тогтоомж, дүрэм журмым дагуу хянуулж дуусгасан байх;
18.5     Энэхүү
Гэрээг Монгол Упсын хууль топоомж, дүрэм журам болон Монгол Улсын олон
улсын гэрээний дагуу зохицуулж тайлбарлана.
18.6.   Энэхуү Гэрээ нь
нийтэд нээлттэй байна
18 .7.   Энэхүү Гэрээг байгуулсан өдрөөс хойш
Монгол Улсад шинээр батлагдсан аливаа хууль тогтоомж, дүрэм журам, эсхүл
Монгол Улсын олон улсын гэрээ нь Хөрөнгө оруулагчид энэхүү Гэрээнд
эсхүл түүнийг байгуулсан өдөр хүчин төгөпдөр үйлчилж байсан хууль
тогтоомжид зааснаас илүү таатай нөхцөл олгохоор байвал Хөрөнгө оруулагч
нь энэхүү нөхцөлийг эдлэх хүсэлтээ Засгийн газарт гаргаж болно
18.8.   
Талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү Гэрээнд нэмэлт.
өөрчлөлт оруулж болно.
18.9.    Энэхүү Гэрээний дагуу аливаа
мэдэгдэл, бусад харилцаа холбоог Талууд бичгээр үйлдэх бөгөөд тухайн
баримт бичгийг биечлэн, эсхүл шуудан, Факсаар илгээн, шуудангийн
хураамж, илгээлтийн төлбөрийг урьдчилан бүрэн төлсөн байдлаар дор
дурдсан хаягаар хүргэгдсэнээр тухайн баримт бичгийг зохих ёсоор
хүлээлгэн өгсөн гэж тооцно:

18.10. Хэрэв энэхүү гэрээний 18.9-д
заасан аль нэг талын хаяг нь өөрчлөгдвөл тухайн тал бусад талдаа шинэ
хаягаа бичигээр аль болох шуурхай мэдэгдэнэ.
Аль нэг тал нь энэхүү
гэрээний дагуу явуулсан мэдэгдлийг хүлээж авахаас татгалзсан, эсхүл
хүлээн авах боломжгүй байсан нь бусад талын эрхийг хязгаарлах, хохироох
үндэслэл байхгүй.
18.11. Хөрөнгө оруулагч нь “олборлох салбарын ил
тод байдлын санаачлага”-тай холбоотой хууль  тогтоомж, дүрэм журам,
бодлогын баримт бичгийг даган биелүүлж, зохих мэдээллийг олон нийтэд
нээлттэй байлган энэ талаар олон улсын хэмжээнд хэрэгжүүлж буй
санаалчлагуудтай үйл ажиллагаагаа уялдуулна.
18.12. Энэхүү гэрээг
Монгол, англи хэлээх үйлдэж, эх бичвэрүүдийн тус бүрийн хувийг талууд
тус бүр нэгийг хадгална. Монгол, англи хэл дээрх эх бичвэрүүд нь адил
хүчинтэй байх бөгөөд хоёр хэл дээрх бичвэрүүдийг тайлбарлах тал дээр
маргаан гарвал монгол эх бичвэрийг баримталж байхаар талууд тохиролцоно.

АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ

Энэхүү
гэрээнд дараах нэр томьёог хэрэглэнэ.
19.1. “Ажлын өдөр” гэж
хуанлийн долоон хоногийн бямба, ням  гаригаас бусад өдрийг
19.2.
“Ашигт малтмалын тухай хууль” гэж 2006 оны долдугаар сарын 8-ны өдөр
хүчин төгөлдөр болсон ашигт малтмалын тухай Монгол Улсын хууль болон
түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан, эсхүл оронд баталсан Монгол Улсын
хуулийг
19.3. “Байгаль орчинд нөлөөлөх байдал үнэлгээ” гэж энэхүү
гэрээний 4.3-т заасан үнэлгээг
19.4. “Байгаль орчныг хамгаалах
төлөвлөгөө” гэж гэрээний 4.4-т заасан төлөвлөгөөг
19.5. “Барилгын
ажлыг гүйцэтгэх хугацаа” гэж гэрээг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн
баяжуулах (угаах) үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэх өдрийг
хүртэл хугацааг
19.6. “Баяжуулах” (угаах) үйлдвэр гэж энэхүү
гэрээний 1.3-т заасан Техник, эдийн засгийн үндэслэлд дурдсан баяжуулах
(угаах) үйлдвэрийг Таван толгойн төслийн үйл ажиллагааны хугацаанд үе
шаттайгаар хүчин чадлыг нь өргөжүүлснээр жилд….сая тонн нүүрс
баяжуулах (угаах) боломжтой үйлдвэрийг
19.7. “Бүтээгдэхүүн” гэж
нүүрсийг олборлож, баяжуулсан (угаах)-ий үр дүнг гарган авсан болон
олборлосон болон баяжуулсан (угаасан) нүүрсийг
19.8. “гадаад хөрөнгөн
оруулалт” гэж гэрээг байгуулсан өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан
гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль тодорхойлсонтой адил утгатай
гадаадын хөрөнгө оруулалтыг
19.9. “Гэрээт талбай” гэж Хавсралтанд
заасан газар зүйн солиболзол бүхий талбайг
19.10. “Давтагдашгүй
хүчин зүйл” гэж газар хөдлөлт, хүчтэй салхи, түймэр, аянга, үер, ган
зэрэг байгалийн гамшиг, цацраг идэвхт бодисын хордуулалт, олон улсын
шинжтэй хилийн боомт хаагдах (аль нэг талдаа), хөдөлмөрийн маргаанаас
үүдсэн өргөн хэмжээний эмх замбараагүй байдал, тахал, дайн, дайн бүхий
байдал, хорио цээр зэрэг нийгмийн онцгой байдал зэрэг энэхүү гэрээний
аль нэг талын хяналтаас давсан үйлдлийг
19.11. “НҮБОУХЭЗК-ийн дүрэм”
гэж энэхүү гэрээний 17.2-т заасан дүрмийг
19.12. “Таван толгойн
төслийн ажиллах хүч” гэж Хөрөнгө оруулагч, түүний Туслан гүйцэтгэгч буюу
тэдний нэрийн өмнөөс Монгол Улсад Таван толгойн төсөлтэй холбоотойгоо
аливаа ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэхээр ажилтнаар буюу гүйцэтгэгчээр
эсхүл бусад хэлбэрээр авч ажиллуулж буй нийт хувь хүмүүсийг
19.13.
“Таван толгой төсөл” гэж Гэрээт талбай болон түүнтэй холбогдуулан
хэрэгжүүлж буй үндсэн үйл ажиллагаа, бусад бүх туслах үйл ажиллагаанаас
бүрдэх Таван толгой төслийг
19.14.  “талууд” гэж энэхүү Гэрээний
талууд болох Засгийн газар, ТӨК, Хөрөнгө оруулагч болон тэдгээрийн
зөвшөөрөгдсөн залгамжлагч болон томилогдсон этгээдийг хэлэх бөгөөд Тал
нь мөн өмнөхтэй адил утгыг илэрхийлснийг,
19.15.  "татварууд” гэж
Татварын ерөнхий хуулийн  5.1.д заасан бүх албан татвар, хураамж
төлбөрийг хэлэх бөгөөд Татвар нь мөн өмнөхтэй адмл утгыг илэрхийлснийг:
19.16.
"техник. Эдийн засгийи үндэслэл” гэж Монгол Улсын холбогдох хууль
тогтоомж дүрэм журмымн дагуу Гэрээт талбайгаас нүүрс олборлох. баяжуулах
(угаах), хадгалах, тээвэрлэх, борлуулахаар төлөвлөж боловсруулсам
техникийн нөхцөл, эдийн засгийн иж бүрэн тооцоо, судалгаанд тулгуурлан
бэлтгэсэн төслийг:
19.17.  "тогтворжуулсан татвар" гэж эмнхүү
Гэрээний 2.1-д тодорхойлсон татварыг,

19.18. "тогтворжуулсан” гэх
татварын хувь хэмжээ, түүнийг ногдуулах үндэслэл нь шинээр баталсан,
эсхүл нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль тогтоомж, дүрэм журмын дагуу
буураагүйгээс бусад тохиолдолд энэхүү Гэрээг байгуулсан өдрөөс эхлэн
энэхүү Гэрээ үйлчлэх хугацаанд тогтвортой байхыг:
19.19. “ТӨК”
гэж…байгуулагдсан Төрийн өмчит компанийг:
19.20 "туслан гүйцэтгэгч"
гэж Үндсэн үйл ажиллагаатай холбоотойгоор аливаа үйл ажиллагаа эрхлэн
явуулах., ханган нийлүүлэлт хийх, эсхүл үйлчилгээ үзүүлэх талаар Хөрөнгө
оруулагчтай гэрээ байгуулж, хамтран ажиллаж буй аливаа байгууллага, аж
ахуйн нэгж, хувь хүнийг:
19.21   “үл тогтворжуулсан татварууд” гэж
энэхүү Гэрээний 2.1-т заасан татваруудыг:
19.22   "үндсэн   үйл  
ажиллагаа”  гэж   энэхүү  Гэрээний   3.1-д  тодорхойлсон   үйл
ажиллагааг:
19.23   “хөрөнгө оруулагч” гэж Монгол Улсад үүсгэн
байгуулагдсан, улсын бүртгэлийн…………дугаар бүхий
гэрчилгээтэй……………..компанийг;
19.24  “хуанлийн жил" гэж 1
дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал:
19.25  
"хуанлийн сар" гэж хуанлийн 12 сарын аль нэг сарыг:
19.26. "хуанлийн
улирал” гэж Хуанлийн нэг улирал буюу (I) 1.2.3 дугаар сарууд, (II) 4.
5. 6 дугаар сарууд. (III) 7. 8. 9 дугээр сарууд, эсхүл (IV) 10. 11. 12
дугаар саруудыг;
19.27   "Хяналтын багийг бусад этгээдэд шилжүүлэх”
гэж Хөрөнгө оруулагчийн хувь нийлүүлэгч болон эсхүл Хөрөнгө оруулагчийн
хяналтыг шууд, эсхүл шууд бусаар бусад этгээд авахыг:
19 28. "ам
доллар” гэж Америкийн Нэгдсэн Улсын хууль ёсны мөнгөн тэмдэгтийг:

Энэхүү
Гэрээний гарчигийг Гэрээг хэрэглэхэд дөхөм болгох үүднээс өгсөн бөгөөд
энэ Гэрээний агуулгыг тайлбарлахад нөлөөлөхгүй. Энэхүү Гэрээний агуулга
өөрөөр ойлгогдохоор тусаагүй бол дараахь дүрмийг баримтална:

Нэг
тоогоор олон тоог төлөөлүүлж болох ба олон тоогоор нэг тоог төлөөлүүлэн
хэрэглэжболно                                          
Энэхүү
Гэрээ, эсхүл бусад хэлэлцээр баримт бичигт оролцогч аль нэг Талыг иш
татвал энэ тухайн Талаас өвлөн авсан, эсхүл эрхийг шилзүүлэн авахаар
зөвшөөрөгдсөн, эсхүл орлох эрхтэй Талд нэгэн адил хамаарна.
Дээрхийг
нотлон энэхүү Гэрээг 2010 оны … дугаар сарын …-ны өдөр Улаанбаатар
хотноо үйлдэв.

Монгол Улсын Засгийн Газрыг төлөөлж
Сангийн
сайд:
Гарын үсэг
Огноо:
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд:
Гарын
үсэг
Огноо.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд:
Гарын үсэг
Огноо:
ТӨК-ийг
төлөөлж:
Гарын үсэг
Огноо:
Хөрөнгө оруулагчийг төлөөлж:
Гарын
үсэг
Огноо

ХОЁРДУГААР ХАВСРАЛТ ТӨРИЙН ӨМЧИТ "ЭРДЭНЭС МГЛ"
ХХК,
…………-ийн хооронд БАЙГУУЛСАН НҮҮРС ОЛБОРЛОЛТЫН ГЭРЭЭ
төсөл

Энэхүү Нүүрс олборлолтын гэрээг /цаашид Гэрээ" гэх/ нэг
талаас Монгол Улсын Засгийн гаэрын эрх олгосноор түүнийг төлөөлж Төрийн
өмчит "Эрдэнэс МГЛ" ХХК (цаашид нь төрийн өмчийн компани буюу "ТӨК"
гэх), нөгөө талаас
Гэрээ байгуулахаар хүсэлт гаргасан .„,.. улсад
үүсгэн байгуулагдсан ……
компани (буртгэлийн дугаар …) буюу
Монгол Улсад түүний үүсгэн байгуулсан …… компани (улсын бүртгэлийн
дугаар … ) (цаашид Гүйцэтгэгч" гэх) нар
(хамтад нь цаашид Талууд"
гэх) энэхүү Гэрээг 2010 оны … сарын … -ны өдөр байгуулав.

нэгдүгээр
ЗҮЙЛ. ерөнхий зүйл
1.1.     Энэхүү Гэрээний зорилго нь Гэрээт
талбайд Нүүрс олборлох эрхийг Гүйцэтгэгчид олгох, Гүйцэтгэгчийн явуулах
нүүрс олборлолт, баяжуулалт (угаах), тээвэрлэлт, борлуулалтын үйл
ажиллагаа /цаашид "Үндсэн үйл ажиллагаа" гэх/, санхүужилт, бүтээгдэхүун
хуваалт, үнэ тооцох аргачлал болон Талуудын хүлээх эрх. үүрэг.
хариуцлага, Гэрээ дуусгавар болох, цуцлах үндэслэл зэргийг
тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.    
Энэхүү Гэрээнд хэрэглэсэн нэр томъёог энэхүү Гэрээний нэгдүгээр
хавсралтад заасны дагуу ойлгоно.

ХОЁРДУГААР ЗҮЙЛ. ГҮЙЦЭТГЭГЧЭЭР
ТОМИЛОХ
2.1.     Гэрээт талбайд Үндсан үйл ажиллагаа явуулах эрхийг
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Гүйцатгэгчид олгосон бөгөөд
энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсноор ТӨК-ийн Гуйцэтгэгч болно.
2.2.    
Энэхүү Гэрээний 2.1-д заасан эрх олгогдсоноор Гүйцэтгэгч нь энэхүү
Гэрээнд заасан эрх, үүрэг, түүнтэй холбогдсон бүхий л хариуцлага,
эрсдлийг бурэн хүлээнэ.

ГУРАВДУГААР ЗҮЙЛ. ТӨК-ИЙН ЭРХ, ҮҮРЭГ
3.1.   
ТӨК дараахь эрхтэй:
3.1.1. Гүйцэтгэгчийн Үндсэн үйл ажиллагаа болон
санхүүгийн үйл ажиллагаанд Монгол улсын хууль тогтоомж, холбогдох дүрэм
журам болон энэхүү Гэрээгээр олгосон эрхийн хүрээнд хяналт шалгалт хийх;
I
3.1.2. 
Геологи. геофизик, гидрогеологи, геохими. Лабораторийн шинжилгээ зэрэг
бүтээгдэхүүн олборлох. боловсруулахтаи холбогдсон бүхий л мэдээллийн эх
хувийг өмчлөх
3.1.3.  Гүйцэтгэгчийн Үндсэн үйл ажиллагаатай
хогбогдсон төслийн баримт бичиг болон ашиглагдаж буй техник, тоног
төхөөрөмж. барилга байгууламжийн заавар, зураг төсөл. ажлын
тодорхойлолт, төлөвлөгөө, хөтөлбөрүүдтэй танилцаж. хувийг авах:
3.1.4. 
Монгол Улсын дотоодын хэрэгцээнд шааардлагатай Бүтээгдэхүүнийг
Гүйцэтгэгчээс тэргүүн ээлжинд зах зээлиин үнээр худалдан авах;
3.1.5. 
Гүйцэтгэгч үндэсний аюулгүй байдлын эрх ашигт сөргөөр нөлөөлөх, бүс
нутгийн хөгжлийн боломжийг хязгаарлах байгаль орчин, хүн амд хохирол
учруулах уйл ажиллагаа, төсөл. хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тохиолдолд ТӨК
тухайн үйл ажиллагааг таспан зогсоох, учирсан хохирлыг арилгуулах;
3.1.6. 
Гүйцэтгэгч энэхүү Гэрээнд заасан үүргээ биелүулээгүй бол гуравдагч
этгээдээр уг үүргийг гүйцэтгүүлэх, дутагдлыг арилгуулах бөгөөд үүнтэй
холбогдон гарсан бүх зардлыг Гүйцзтгэгчэзр төлүүлзх;
3.1.7.  Гэрээт
талбайд Гүйцэтгэгч Үндсэн үйл ажиллагаа явуулахдаа Ашигт малтмалын тухай
хууль, холбогдох бусад хууль тогтосмж. дүрэм журам, энэхүү Гэрээний
үүргийн хэрэгжилтийг хангаж байгаа байдалд хяналт тавих;
3.1.8. 
Гүйцэтгэгч нь давагдашгуй хүчин эүйлийнхээс бусад шалтгаанаар энэхүү
Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зургаан (6) сарын хугацаа
өнгөрсөн, эсхул Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмыг ноцтойгоор
зөрчсөн бол ТӨК түүнд зөрчил гарсан тухай болон гарсан зөрчлийг засах
тухай мэдэгдлийг бичгээр өгнө. Гүйцэтгэгч нь уг мэдэгдлийг гаргасан
өдрөөс хойш ажлын жар (60) хоногийн дотор түунд заасан үүргийг биелүүлэх
талаар зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд ТӨК энэхуу Гэрээг цуцлах:
3.1.9. 
Энэхүү Гэрээнд тусгагдсан бусад. 3.2.    ТӨК дараахь үүргийг
гүйцэтгэнэ:
3.2.1.  Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа нэмүү өртөг
шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэр. цахилгаан станц болом дотоодын бусад
хэрэгцээнд зориулж нүүрсийг зах зээлийн үнээр тэргүүн ээлжинд нийлүүлэх;
3.2.2. 
Гүйцэтгэгчид энэхүү Гэрээнд эаасан эрх, үүргийг хэрэгжүүлэхэд
шаардлагатай бичиг баримт, мэдээллийг саадгүй өгөх:
3.2.3.  
ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Монгол Улсын хууль
тогтоомж, холбогдох дүрэм журамд заасны дагуу Гүйцэтгэгчийг Үндсэн үйл
ажиллагаагаа хэрэгжүүлэхэд шаардагдах зөвшөөрөл. бичиг баримтын
бүрдүүлэлтийг бүрдүүлж. хамтран ажиллах;
3.2.4.   Гүйцэтгэгч Үндсан
үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь дэмжлэг, туслалцаа узүүлэх;
3.2.5  
Энэхуү Гэрээнд заасан бусад

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ. ГҮЙЦЭТГЭГЧИЙН ЭРХ,
ҮҮРЭГ
Гүйцэтгэгч дараахь эрхтэй:
4.1.1. Үндсэн үйл ажиллагааг
Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журам болон энэхүү
Гэрээгээр олгогдсон архийн дагуу Гэрээт талбайд я вуул ах;
4 1.2
Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд заасан зөвшөөрөл,
тусгай эрхийг авсны үндсэн дээр үйлдвэрлэлийн барилга. дэд бүтцийн
байгууламж (цахилгаан станц, дамжуулах шугам, авто эам, төмөр зам, усан
хангамж) орон сууц. агуулах, нисэх онгоцны талбай. радио цамхаг барих.
эдгээр төслүүдэд оролцох;
4.1.3.  Бүтээгдэхүүнийг энэхүү Гэрээгээр
тохиролцсон нөхцөлийн дагуу захиран зарцуулах;
4.1.4.  ТӨК-ийн
мэдээллийн санд хадгалагдаж буй Гарээт талбайд холбоотой урьд өмнө
хийгдсэн хайгуул, геологи. геофизик. геохими, цооногийн талаарх мэдээ,
мэдээлэлтэй танилцах, худалдан авах;
4.1.5.  Гарээнд заасан бусад.
Гүйцэтгэгч
дараахь үүргийг гүйцэтгэнэ:
4.2.1. Монгол Улсад хүчин төгөлдөр
мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөх;
4.2.2 байгаль
орчин, газрын харилцаа, дэд бүтэц болон бус нутгийн хөгжил. дотоодын
ханган нийлүүлэлт, хөдөлмөрийн харилцаа. хөдөлмөр эрхлэлтийг дамжих
талаар Хөрөнгө оруулалтын гэрээ болон энэхүү Гэрээнд заасан үүргийг
биелүүлэх;
4.2.3. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа нэмүү өртөг
шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэр, цахилгаан станц болон дотоодын бусад
хэрэгцээнд
зориулж нүүрсийг зах зээлийн үнээр тэргүүн ээлжинд нийлүүлэх;
4.2.4. 
байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий гуйцэтгэгчийг сонгон
шалгаруулахад ТӨК-ийг оролцуулах бөгөөд Үндсэн үйл ажиллагаа эхлэхээс
өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж. үнэлгээний ажлын
тайлангийн эх хувийг ТӨК-д хүргүүлэх;
4.2.5.  ан амьтан, байгаль.
түүх, соёлын үнзт зүйлийг хамгаалахад шаардлагатай бүхий л арга хэмжээ
авч хэрэгжуүлэх;
4.2.6.  Үндсэн үйл ажиллагааг хүн амын эрүүл мэнд,
байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр зохион байгуулах;
4.2.7. 
Үндсэн үйл ажиллагаанд оролцох Туслан гүйцэтгэгчийг сонгон
шалгаруулахдаа ТӨК-ийг санал өгөх эрхтэйгээр оролцуулж. харилцан
зөвшилцсөний үндсэн дээр сонгон шалгаруулж, гэрээ байгуулах;
4.2.8. 
ТӨК. эсхүл гуравдагч этгээдийн эрх, өмч хөрөнгөд хохирол учруулахгүй
байх боломжтой бүх арга хэмжээг авах;
4.2.9.  Үндсэн үйл ажиллагаа
явуулахад шаардагдах бүх зардлыг бүрэн хариуцах;
4.2.10. Гэрээнд
заасан бусад.

ТАВДУГААР ЗҮЙЛ. ГҮЙЦЭТГЭГЧИЙН ХҮЛЭЭХ ТАТВАР,
ТӨЛБӨР ХУРААМЖИЙН ҮҮРЭГ

5.1.     Гүйцэтгэгчийн татвар
төлөхтэй холбоотой асуудлыг Хөрөнгө оруулалтын гэрээ, энэ Гэрээ болон
хөлбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.
5.2.     Гэрээт талбайд
холбогдох ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр
байхтай холбоотой дараахь татвар, төлбөр. хураамжийг Гүйцэтгэгч ТӨК-д
төлнө. Үүнд:
5.2.1.  Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийк
жил бүрийн төлбөр;
5.2.2.  Ашигт малтмалын ашиглалтын тусгай
зөвшөөрлийг сунгуулах, холбогдох тайлан, төлөвлөгөөг хянуулж, батлуупах
үйлчилгзэниа хураамж;
5.2.3.  Ашигт малтмалын тухай хуульд заасны
дагуу дотоодод борлуулсан нүүрсний хувьд 2.5 хувьтай тэнцуү,
экспортпосон нүүрсний хувьд 5 хувьтай тэнцүү ашигт малтмапын нөөц
ашигласны төлбөр;

5.2.4 Байгаль орчмы ерөнхий болон нарийвчилсан
үнэлгээ хийлгэх, Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад
шаардагдах зардал болон түүнтэи холбогдсон үйлчилгээний хураамж төлбөр
5.2.5
Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журамд заасан ашигт малтмалын
ашиглалтын тусгай эөвшөөрөл эзэмшигч төлыөл зохих бусад татвар, төлбөр
хураамж.

ЗУРГААДУГААР ЗҮЙЛ. ХУГАЦАА

6. 1
Гүйцэтгэгчийн Үндсэн үйл ажилпагаа явуүлах хугацаа нь энэхүү Гэрээ хүчин
төгөлдөр болсон өдрөөс эхлэн 30 жилийн хугацаатай баина.
6 2    
Гуйцэтгэгчийн Үндсэн үйл ажиллагаа явуулах хугацааг Монгол Улсын
хууль
тогтоомж, дүрэм журам, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу сунгаж болно.

ДОЛООДУГААР
ЗҮЙЛ. ТЕХНИК. ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ

7.  1      Гүйцэтгэгч
Гэрээнд гарын үсэг эурснаас …      сарын дотор  Гэрээт
талбайд
олборлолт явуулах Техник Эдийн засгийн үндэслэл (цаашид "ТЭЗҮ" гэх)-ийг
ТӨК-аас санал авч өөрийн зардлаар боловсруулна.
7. 2 Гүйцэтгэгч нь
ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн асуүдал эрхэлсэн төрийн эахиргааны 
байгууллагаас баталсан үндсэн шаардлага, ТЭЗҮ хүлээн авах эааврын дагуу
боловсруулна.
7. 3 Гүйцэтгэгч нь ТЭЗҮ боловсруулахдаа техник
технологийн сонголтыг олон улсын стандартад нийцсэн /ISO/ байгаль орчинд
сөрөг нөлөөгуй техник тоног төхөөрөмжийг сонгож ашиглана.
7. 4
Гүйцэтгэгч ТӨК-Тай хамтран ТЭЗҮ-ийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж
буй хууль тогтоомж, дүрэм журмын дагуу геологи, уул уурхайн асуудал
хариуцсан төрийн эахиргааны байгууллагад энэхүү Гэрээнд гарын үсэг
эурснаас хойш зургаан (6) сарын дотор хүргүүлж хянуупна
7. 5    
Энэхүү гэрээний хоердугаар хавсралтанд ордын ТЭЗҮ-ийг хавсаргана

НАЙМДУГААР
ЗҮЙЛ. БАРИЛГА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
8. 1      Гүйцэтгэгч нь Үндсэн үйл
ажиллагаатай холбоотой баригдах барилга
байгууламжийг эөвшөөрөгдсөн
нөхцөл, батлагдсан хуваарийн дагуу барьж дуусгана.  Хэрэв зөвшөөрөгдсөн
нөхцөл, батлагдсан хуваарийг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүсвэл уг
хуваарийг өөрчлөх саналаа ТӨК-д хүргүүлж эөөшөөрөл авна.
8. 2
Гүйцэтгэгч нь Монгол Улсым хууль тогтоомж. холбогдох дүрэм журмын дагуу
Гэрээнд эаасан Үчдсэн уйг ажиллагаатай холбоотой дараахь барилга
байгууламжийг барьж болно. Үүнд:
8. 2  Олборлолт явуулахтай
холбогдсон үйлдвэрлэлийн барилга байгууламж.
8. 2. 2   Нүүрс
боловсруулэх (угаах) үйлдвэр түуний барилга байгууламж:
8. 2. 3
Зогсоол тавцан, хамгаалалт, элс шавар зайлууллагч машин, усны далан,
хамгаалалтын барилга байгууламж, ажлын байр, агуулах хэсэг, агуулах ба
ачих. буулгах тоног төхөөрөмж ээрэг барилга байгууламж,
8. 2. 4 Авто
зам, замын байгууламж гүүр нисэх онгоцны буудал нисэх онгоц буух эурвас,
буух талбай, нисэх онгоцны байр, гарааш, шатахуун цэнэглэх газар, радио
харилцаа холбооны барилга байгууламж. цахилгаан холбоо. утсан холбооны 
барилга байгууламж, шугам ээрэг тээвэр, цахилгаан холбооны барилга
байгууламж,
8. 2. 5 Орон сууц, дэлгүүр сургууль, театр, уурхайн
ажилчид, тэдний гэр бүлд эориулсан бусад барилга байгуупамж
8. 2. 6  
Усны суваг,  хоолой   бүх төрлийн хаягдал,  бохир ус зайлуулах
систем
зэрэг инженерийн барилга байгууламж
8. 2. 7 Гэрээт талбайд Үндсэн
үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад төрлийн үйлдвэр, барилга
байгууламж
8 3     Гүйцэтгэгч төмөр зам  цахилгаан станц болон усны
хэнгамжийн систем
бий бопгох, барих ажилд оролцох оролцоо, хөрөнгө
оруулалттай холбоотой харилцааг энэхүү Гэрээнд эааснаас бусад тохиолдолд
Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу зохицуулна.

ЕСДҮГЭЭР
ЗҮЙЛ. УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

9 1     Гүйцэтгэгч нь Ашигг
малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны
дагуу олборлолтын уйл
ажиллагааг эхлүүлнэ
9 2     Гуйцэтгэгч нь олборлолтын үйл ажиллагааг
эхэлсэн өдрөөс хойш жилийн дотор баяжуулах (угаах) үйлдвэрийг байгуулж,
уурхайг бүрэн хүчии чадалд хүргэх бөгөөд үйлдвэр байгуулагдснаас хойшхи
хугацаанд нүүрсийг баяжуулж экспортлоно
9.3 Гэрээт талбайд яөуулж буй
олборлолтын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх зорилгоор ТӨК өөрийн
салбарээ тухайн орон нутагт байгуулж. итгэмжлэгдсэн тецвелөгчийг томилон
ажиплуулна. Гүйцэтгэгч иь ТӨК-ийн салбар, итгэмжлэгдсэн төлеелегчийг
Гэрээт талбайд ажиллах ажлын байр, нехцлөөр хангана.
9.4.     ТӨК-ийн
салбар, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хяналтыг Гүйцэтгэгчийн өдөр
тутмын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүйгээр хэрэгжүүлнэ.
9.5.    
ТӨК-ийн салбар, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналт, шалгалт хийхдээ
энэхүү Гэрээнд эаасны дагуу гаргаж өгөх Гүйцэтгэгчийн тайлан, мэдээлэлд
тулгуурлах бөгөөд үнэн зөв, бодитой байгаа эсэхийг шалгаж нягтална.
9.6.    
ТӨК-ийн салбар, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч Гүйцэтгэгчийн ажпын
байранд үйл ажиллагааг нь шалгахаар нэвтрэх эрхтэй. Гүйцэтгэгч нь
төлөөлөгчдөд түүний үйл ажиллагаатай холбоотой төхник, санхүүгийн
тэмдэглэлийг шалгах боломж олгоход бүх шаардлагатай туслалцааг үзүүлэх
бөгөөд эдгээр төлөөлөгчдөд тэдний шаардаж болох мэдээллийг гаргаж өгнө.
9.7.    
Гүйцэтгэгч нь нүүрс олборлох, боловсруулах үйл ажиллагаанд орчин үеийн
дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлж ажиллах бөгөөд
хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаарх мэдээллийг ТӨК-д тухай бүр
хүргүүлнэ.
9.8.     Гүйцэтгэгч Үндсэн үйл ажиллагааны явцад нүүрснээс
бусад ашигт малтмал илэрвэл энэ тухай ТӨК-д … хоногийн дотор мэдэгдэх
бөгөөд ТӨК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр Монгол Улсад хүчин
төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн олборлолтыг
эрхлэн гүйцэтгэж болно.

АРАВДУГААР ЗҮЙЛ. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ
ТООЦОХ АРГАЧЛАЛ

10.1.   Гүйцэтгэгч нь бүтээгдэхүүний үнийг
тогтоохдоо ТӨК болон Эрдэс баялагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллагатай харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
10.2.   Энэхүү
гэрээний Ю.1-д заасны дагуу бүтээгдэхүүний үнийг тооцохдоо олон улсад
хүлээн зөвшөөрөгдсөн үнэ тогтоох аргачлал, нүүрсний хэрэглээний хэтийн
төлөв, зах зээлийн судалгаа, нуүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх
бодит зардлын хэмжээ зэргийг харгалзана.
10.3.   ГүЙцэтгэгч нь
бүтээгдэхүүнийг борлуулахдаа олон улсад түгээмэл
хэрэглэгддэг"……………….зарчим" /Армз-ленгф/-ийг баримтлана.

АРВАННЭГДҮГЭЭР
ЗҮЙЛ. ТӨК-Д ТӨЛӨХ ТӨЛБӨР БОЛОН БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААЛТ

11.1.
Гүйцэтгэгчийн олборлосон, баяжуулсан (угаасан) нийт Бүтээгдэхүүний …
хувь ТӨК-д ногдох бөгөөд ТӨК өөрт ногдох бүтээгдэхүүний борлуулалтыг
Хөрөнгө оруулагчид хариуцуулж болно.
11.2. Гүйцэтгэгч нь нийт хөрөнгө
оруулалт болон олборлолт, хадгалалт, боловсруулалт, тээвэрлэлт,
борлуулалттай холбогдсон бүх төрлийн зардал, байгаль орчныг хамгаалах,
нөхөн сэргээх, үндэсний боловсон хүчнийг бэлтгэх, сургах зэрэгт
зарцуулах зардал, холбогдох бусад төлбөр, хураамжийг хариуцна.

АРВАНХОЕРДУГААР
ЗҮЙЛ. УРЬДЧИЛГАА ТӨЛБӨР БОЛОН УРАМШУУЛАЛ

12.1.   Гүйцэтгэгч
нь Засгийн газартай тохиролцсон … ам.долларын урьдчилгаа төлбөрийг
энэхүу гэрээ Хүчин тегөлдер болсон өдрөөс хойш … сарын
дотор……………нөхцөлийн
дагуу ТӨК-д шилжүүлнэ. Урьдчилгаа төлбөртэй
холбоотой асуудлыг
тусгайлан гэрээ байгуулж зохицуулна.
12.2.   Энэхүү Гэрээнд гарын
үсэг зурснаас хойш … хоногийн дотор Гүйцэтгэгч нь ТӨК-д гарын усэг
зурсны урамшуулал … ам.долларыг буцаан төлөгдөхгүй нөхцөлөөр төлнө.

АРВАНГУРАВДУГААР
ЗҮЙЛ. НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ
ТООЦООНЫ МЭДЭЭЛЭЛ

13.1.  
Гүйцэтгэгч нь Үндсэн үйл ажиллагаанд хамаарах нягтпан бодох бүртгэлийг
Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж, дүрэм журмын
дагуу монгол хэл дээр, шаардлагатай гэж үзвэл англи хэл дээр давхар
хөтөлнө.
13.2.   Гүйцэтгэгч нь нягтлан бодох бүртгэл тооцооны
тайлангаа ТӨК-д хүргүүлж байна.
13.3.   ТӨК нь Гүйцэтгэгчийн
санхуүгийн данс, дансны бичилт. бараа материалын бүртгэл ба бараа
матөриал, Гэрээнд шууд буюу шууд бусаар хамрагдах аливаа төрлийн гэрээ,
туслан гүйцэтгэх гэрээ, бусад баримт бичиг зэрэг Үндсэн үйл ажиллагаатай
холбогдсон бүхий л төлбөр тооцоог шалгах эрхтэй бөгөөд хяналт,
шалгалттай холбогдон гарах зардлыг Гүйцэтгэгч хариуцна.

АРВАНДӨРӨВДҮГЭЭР
ЗҮЙЛ. ТАЙЛАН

14.1. Гүйцэтгэгч нь ТӨК-ийн эзэмшиж буй
ашиглалтын тусгай зөашөөрлийн талбайд үндсэн уйл ажиллагаа явуулж байгаа
тул териин захиргааны төв байгуулагад хүргүүлэх мэдээ, тайланг
боловсруулж Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан
хугацаанаас … хоногийн өмнө ТӨК-д хүргүүлнэ.
14. 2. Гүйцэтгэгч нь
ТӨК-д Үндсэн үйл ажиллагаа болон энэхүү Гэрээнд заасан холбогдох бусад
үйл ажиллагааны талаар са, улирал, жилийн тайлан гаргаж хүргүүлнэ.
14.
3 Гүйцэтгэгч нь ТӨК-д нүүрс олборлох. боловсруулах үйл ажиллагааг
хэрэгжүүлэхтэй  холбогдуулан  хийсэн   судалгааны   ажлын  хураангуй,
хайгуулын ажил, геологи, геофизик, байр зүй, гидрогеологийн мэдээлэл,
оудалгаа, шинжилгээний явцад олж тогтоосон ордын нүүрсний нөөцийн
тооцоо. мэдээллийн хүснэгтийг хүсэлт гаргасан тухай бүр гаргаж өгнө.
14.
4   Гүйцэтгэгч нь ТӨК-д дараахь тайланг эаасан хугацаанд гаргаж өгнө.
Үүнд:
14.4.1. Үндсэн үйл ажиллагаа эхэлснээс хойш олборлосон,
баяжуулсан (угаасан), хадгалсан, экспортлосон бүтээгдэхуүний төрөл,  тоо
хэмжээг харуулсан тайланг сар бүр.
14 4.2. Олборлолт явуулж эхэлсэн
өдрийн дараахь сараас эхлэн өмнөх сард олборлолт хийсэн газар, байрлал,
ажлын цар хэмжээ, тоон үзүүлэлт, ажилласан ажилчдын тоо, хөдөлмөрийн
бүтээмж, ашигласан техник, тоног төхөөрөмж, хүчин чадал болон дараагийн
сард гүйцэтгэх ажлын талаарх товч танилцуулгыг тусгасан тайланг сар бүр;
14.4.3.
Олборлолт явуулж эхэлсэн өдрөөс хойш улирал тутамд Гэрээт талбайн
нөөцийн барагцаалсан тоо хэмжээ, нүүрсний төрөл, түүнд хийсэн
шинжилгээтэй холбоотой бух мэдээлэл болон тухайн улирлын эцэст
гүйцэтгэсэн, дараагийн улиралд гуйцэтгэх ажлын талаарх мэдээллийг улирал
бүр;
14.4.4.  Үндсэн үйл ажиллагааг хэрэгжуулэх хүрээнд батзлсан
хөтөлбөр. төлөвлөгөө, түүний биелэлт, шинээр байгуулагдсан болон
засварласан, шинэчилсэн барилга байгууламж, техник, тоног төхөөрөмжийн
жагсаалт, эарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, дараагийн улиралд
хэрэгжүүлэхээр батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөг улирал бүр.
14.4 5.
Үндсэн үйл ажиллагааны төлөвлөлт, тухайн жилд хийсэн буюу хийгдэхээр
төлөвлөсөн нийт хөрөнгө оруулалт, дараагийн жилд оруулах хөрөнгө
оруулалтын дэлгэрэнгуй тайлан, дараагийн жилд байгуулахаар төлөвлөсөн
барилга байгууламжийн жагсаалт, дэлгэрэнгүй танилцуулга, медээллийг
нэгтгэн жил бүр.
14.5. Сар ба улирлын тайланг тухайн сар буюу улирлын
дараагийн сар буюу улирлын эхний гуч (30) хоногийн дотор хоёр (2) хувь
үйлдэн гаргаж өгнө. Жилийн тайланг тухайн жилийн дараагийн жилийн эхний
дөчин тав (45) хоногийн дотор хоёр (2) хувь үйлдэн гаргаж егнө.

АРВАНТАВДУГААР
ЗҮЙЛ. ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛОХ

15.1   Энэхүү Гэрээ нь дараахь
тохиолдолд дуусгавар болно:
15.1.1.  энэхүү Гэрээиий 6.1-д эаасан
хучинтэй хугацаа дууссан бол;
15.1.2. Гуйцэтгэгч энэхүү Гэрээг
дуусгавар болгох тухай хүсэлт гаргасны дагуу Талууд харилцан тохиролцсон
бол,
15.1.3. Хөрөнгө оруулалтын  гэрээ дуусгавар болсон, цуцлагдсан
бол;
15 1.4 энэхүү Гэрээний 3. 1. 8-д заасны дагуу ТӨК энэхүү Гэрээг
дангаар цуцалсан бол.

АРВАНЗУРГААДУГААР ЗҮЙЛ. БУСАД ЗҮЙЛ
16.
1    Энэхүү Гэрээний дагуу аливаа мэдэгдэл, бусад харилцаа холбоог
Талууд бичгээр үйлдэх бөгөөд тухайн баримт бичгийг биечлэн, эсхүл
шуудан, факсаар илгээн, шуудангийн хураамж, илгээлтийн төлбөрийг
урьдчилан бүрэн төлсөн байдлаар доор дурьдсан хаягаар хүргэгдсэнээр
тухайн
баримт бичгийг зохих ёсоор хүлээлгэн өгсөн гэж тооцно:
16.
2    Хэрэв энэхүү Гэрээний 16. 1-т заасан аль нэг Талын хаяг нь
өөрчлөгдвөл тухайн тал бусад Талдаа шинэ хаягаа бичгээр аль болох
шуурхай мэдэгдэнэ. Аль нэг Тал нь энэхүү Гэрээний дагуу явуулсан
мэдэгдлийг хүлээж авахаас татгалзсан, эсхүл хүлээн авах боломжгүй байсан
нь бусад Талын эрхийг хязгаарлах, хохироох үндэслэл болохгүй.
16.
3   Гүйцэтгэгч нь "Олборлох салбарын ил тод байдлын санаачлага"-тай
холбоотой хууль тогтоомж, дүрэм журам, бодлогын баримт бичгийг даган
биелүүлж. эохих мэдээллийг олон нийтэд нээлттэй байлган энэ талаар олон
улсын хэмжээнд хэрэгжуүлж буй санаачлагуудтай үйл ажиллагаагаа
уялдуулна.
16. 4   Гүйцэтгэгч нь Үндсэн үйл ажиллагаа хэрэгжүүлэх
эрх, үүргээ Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр бусдад шилжүүлж
болно.
16. 5   Засгийн газраас эевшөөрөл авсны үндсэн дээр Талууд
бичгээр харилцан тохиролцож энэхүү Гэрээнд нэмэлт, өерчлөлт оруулж
болно.
16. 6 Гэрээг Монгол. Англи хэл дээр тус бүр хоёр эх хувийг
үйлдэх бөгөөд талууд хэл тус бүр дээрхи хувийг хадгална. Гэрээний
Монгол, Англи хувийг эрх тэгш хэмээн тооцох бөгөөд харин агуулгын болон
орчуулгын зөрвөл Монгол хэл дээрх хувийг баримтлана.
16. 7 Энэхүү
Гэрээний Хавсралтууд нь энэхүү Гэрээний салшгүй хэсэг байна.
16. 8
Энэхүү Гэрээгээр эохицуулагдаагуй аливаа харилцааг Монгол Улсад хүчин
төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журам, Монгол Улсын олон улсын
гэрээний дагуу шийдвэрлэнэ.

ЗАСГИЙН ГАЗРЫН
ЭРХ                            ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:
ОПГОСНООР
ТӨК-ИЙГ ТӨЛӨӨЛЖ
Гарын
үсэг                                                     Гарын үсэг

ТӨРИИН
ӨМЧИТ"ЭРДЭНЭС МГЛ-ХХК,
……………………………… -ийн
хооронд
БАЙГУУЛСАН НҮҮРС ОЛБОРЛОЛТЫН ГЭРЭЭНИЙ НЭГДҮГЭЭР ХАВСРАЛТ
НЭР
ТОМЪЁО

Энэхүү Гэрээнд тодорхойлсон нэр томъёонууд болон
түүнээс үндэслэсэн бусад ухагдахуун, хэлбэрүүд нь хэрэв тухайн
тохиолдолд өерөөр тайлбарлаагүй бол энэхүү Гэрээний Нэгдүгээр хавсралтад
заасан агуулгатай
байна.
"Армз-ленгф худалдааны зарчим" гэж
Гүйцэтгэгч бүтээгдэхүунийг гуравдагч этгээд (Гүйцэтгэгчийн өөрийн салбар
нэгж бус)-эд борлуулах гэрээнд дараахь нөхцөлүүдийг тусгасныг хэлнэ.
Үүнд:
1 Бүтээгдэхүүний үнийг бууруулсан, эсвэл бууруулахад чиглэсэн
аливаа үгссэн шинжтэй хуйвалдааныг агуулаагуй байх.
2. Төлбөрийг
чөлөөтэй хөрвөх валютаар хийх;
3 Бүтээгдэхүүнийг борлуулах үйл
ажиллагаанд санхуүгийн ямар нагэн хангөлалт үзүүлээгүй байх; Тухайлбал:
бараа солилцоо, үнийн хямдрал, нөхөн төлбөр зэрэг хөнгөлөлтийн
хэлбэрүүдийг хэрэглээгүй байх;
"Ашигт малтмалын тухай хууль" гэж 2006
оны 7 дугаар сарын 8-ны адөр хүчин төгөлдөр болсон Ашигт малтмалын
тухай Монгол Улсын хууль болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан, эсхүл
оронд нь баталсан Монгол Улсын аливаа хуулийг;
"Үндсэн үйл ажиллагаа"
гэж энэхүү Гэрээний 1.1 -д тодорхойлсон үйл
ажиллагааг;
“Гадаад
валют" гэж төгрөгөөс бусад аливаа хууль ёсны мөнгөн тэмдэгтийг;
"Гүйцэтгэгч"
гэж энэ гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу Үндсэн үйл ажиллагаа
явуулахыг зөвшөөрч Харөнгө оруулалтын гэрээ
байгуулсан…………………….-ийг;
"Гэрээт талбай" гэж Хөрөнгө
оруулалтын гэрээний 19.9-д тодорхойлсон талбайг
“Олборлолт” гэж
нүүрсний Гэрээт талбайг эдийн засгийн хувьд ашигтайгаар ашиглах
олборлолын үйл ажиллагааг хэлэх бөгөөд "уурхай" гадэг үг үүнтэй
холбогдох утгыг;
"Олборлолтын зардал" гэж олборлолтын үйл
ажиллагаатай холбогдон гарах бүх төрлийн зардал (захиргааны болон
хайгуулын зардлаас бусад)-ыг;
"Олборлолтын талбай" гэж Гэрээт талбай
дахь уурхайн эдэлбэр бүхий талбайг
"Олборлолтын   хугацаа"   гэж  
Гэрээний   ……-д   заасан   хугацаанд
олборлолтын үйл ажиллагаа
явуулах хугацааг
"Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр" гэж Монгол
Улсын байгалийн нөхөн сэргээгдэхгүй нөөц баялагийг ашигласны төлбөрийг;
"Төгрөг"
гэж Монгол Улсын хууль ёсны мөнгөн тэмдэгтийг;.
"ТӨК" гэж …
байгуулагдсан Төрийн өмчит компанийг;
"Туслан  гүйцэтгэгч"  гэж
Үндсэн үйл  ажиллагааны тодорхой хэсгийг
гүйцэтгэхээр Гүйцэтгэгчтэй
гэрээ хийсэн аж ахуйн нэгж. байгууллага, иргэнийг;
"Техник, эдийн
засгийн үндэслэл (ТЭЗҮ)" гэж Монгол Улсын холбогдох хууль тогтоомж,
дүрэм журмын дагуу бэлтгэсэн, ашигт малтмалын нөөцийг Гэрээт талбайгаас
олборлох Техник, эдийн засгийн үндэслэлийг тухай бүр шинэчилсэн
хувилбарын хамтаар;
"хуанлийн жил" гэж 1 дүгээр сарын 1 -ний өдрөөс
12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал,
"хуанлийн сар" гэж хуанлийн 12
сарын аль нэг сарыг;
"хуанлийм улирал” гэж Хуанлийн нэг улирал буюу
(I) 1. 2. 3 дугаар сарууд, (II) 4. 5, 6 дугаар сарууд, (III) 7, 8, 9
дүгээр сарууд. эсхүл (IV) 10, 11, 12 дугаар саруудыг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж