
Шүүхийн тухай багц хуулийг сурталчлах ажлын хүрээнд, Тамгын хэлтсийн даргын 2013 ооны 5 сарын 23-ны өдрийн 24 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан хуваарийн дагуу 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр аймгийн төвийн Ю.Цэдэнбалын талбайд “Нээлттэй шүүх “ өдөрлөг зохион байгуулж Шүүхийн тухай багц хуулиудыг Увс аймгийн иргэдэд сурталчлах аяны ажлын тайлангаа танилцууллаа. Тус өдөрлөгөөр шүүхийн тухай багц хуулиудаа сурталчлахын зэрэгцээ иргэдийн сонирхсон асуултад хариулж, анхан шатны шүүхэд нэхэмжлэл хүлээн авч иргэдэд зөвлөгөө өглөө.
Мөн сурталчилсан хуулиудын хүрээнд иргэдийн дунд “АХА“ тэмцээнийг амжилттай зохион байгуулж, тэмцээнд түрүүлсэн Улаангом сумын иргэн Дуламсүрэн, Бат-Эрдэнэ нарт дурсгалын зүйл гардууллаа. Өдөрлөгийн хүрээнд шинэ хуулиудын 300 танилцуулгыг иргэдэд тарааж сурталчиллаа.