“Увертюра” хамтлаг “Гэгээн муза-2012” наадмын шилдэг бүтээл болох “Тэнгэрийн хүү” жүжгийн дууг клипжүүлэх ажилдаа оржээ. Тус хамтлагийн “Удиртгал” нэртэй анхны цомогт багтсан энэ дуу тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Тодруулбал хамтлагийн анхны цомгийн зураг авалт дээр ажилласан “Image fx creative” студийн хамт олон энэхүү дууны клипийг хийж байгаа бөгөөд клипний trailer-ээ дэлгээд байгаа юм. “Тэнгэрийн хүү” дууны хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-од, шүлгийг Б.Цогнэмэх бичсэн бол дууны найруулгыг “Анир” дуу бичлэгийн студийн захирал хөгжмийн найруулагч тус хамтлагийн продюсер, СТА Б.Алтанхуяг хийжээ.
“Увертюра” хамтлагийнхан аливаа уран бүтээлийг дээд зэргийн чанартайгаар үзэгчдийн хүртээл болгодог бөгөөд энэ дуундаа ч их хөдөлмөр зарцуулж байгаагаа дуулгасан шүү.
“Увертюра” хамтлагийнхан аливаа уран бүтээлийг дээд зэргийн чанартайгаар үзэгчдийн хүртээл болгодог бөгөөд энэ дуундаа ч их хөдөлмөр зарцуулж байгаагаа дуулгасан шүү.
А.БҮЖИН