Хууль бүр сантай байдгийн цаана

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Хууль бүр сантай байдгийн цаана

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2009 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг хэлэлцсэн юм. Гишүүд төсвийн гүйцэтгэлийг тийм ч сайн гэж үнэлж чадсангүй. Өмнөх жилийн дутагдлууд хадгалагдсан үрэлгэн байдлаар төсөвт хандсаныг тэд хэлж байсан юм. Төсвөө хаах гэж Засгийн газар бонд гаргадаг болсныг буруу хэмээх гишүүд цөөнгүй байлаа. Н.Ганбямба гишүүн үүнийг Гиннесийн номд бичигдэх явдал гэж нэрлэсэн юм. Тус байнгын хорооны  дарга Ц.Баярсайхан эдийн засаг дахь хувийн хэвшлийн тоо хэмжээ буурч байгааг анхааруулаад олон төрлийн сан бий болж байгааг ч шүүмжиллээ. “Хууль болгон сантай. Түүгээрээ дамжуулж гадаад дотоодоос хандив тусламж авдаг. Төсөв үүргээ гүйцэтгэж чадахгүй болсноос сангууд гарч ирсэн. Өнгөрсөн жилд л гэхэд 72 объект хугацаандаа ашиглалтад ороогүй. 60 гаруй тэрбум төгрөгийг ашиглаж чадалгүй өөр тийш шилжүүлсэн. Үүнд анхаарах хэрэгтэй” гэлээ. Төсвийн гүйцэтгэлийг чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
                                      
 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж