
“Францын загварын долоо хоног” өчигдөр буюу долдугаар сарын 1-нд Францын загварын ордонд болжээ. Загварын шоунд Бельгийн загвар зохион бүтээгч Raf Simons өөрийн шинэ загварын коллекцийн хэсгээс буюу “Haute Couture” загварын намар, өвлийн загвараасаа толилуулсан нь анхаарал татжээ. Харин “Christian Dior”-ийн загваруудыг дээд зиндааны хэрэглэгчдэд зориулснаа илүү тодотгосон гэхэд болно. Магадгүй, тиймдээ ч Францын загварын долоо хоногийг дэлхийн өнцөг булан баячууд зорин ирдэг биз ээ.
Э.ТЭКҮ



























