“Тахь эргэн нутагшуулах” төсөл хэрэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2013.07.02-нд нийтлэгдсэн

“Тахь эргэн нутагшуулах” төсөл хэрэгжиж байна

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайд Д.Зүмбэрэллхам тусгай үүргийн Кбелы нисэх буудалд тус улсын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийн хүрээнд дөрвөн тахийг үдэх ёслолын ажиллагаа, хэвлэлийн бага хуралд оролцлоо.

“Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төсөл нь 2011 оноос хэрэгжиж байгаа бөгөөд энэ удаагийн гуравдугаар ээлжийн тахийг Говь-Алтай аймгийн говийн их дархан цаазат газар, Тахийн тал, Тахийн усанд нутагшуулах ажээ.

Эдгээр тахийг Чехийн цэргийн нисэх хүчний "CASA С-295М" онгоцоор Монгол руу тээвэрлэн хүргэх бөгөөд Засгийн газрын 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар холбогдох зөвшөөрөл өгсний үндсэн дээр тахийг тээвэрлэсэн онгоц 20 гаруй цаг нисч Ховд аймгийн нисэх буудалд газардах юм гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж