Айлын ууган, бага хоёр гайхалтай тохирно

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Айлын ууган, бага хоёр гайхалтай тохирно

Айлын дундах + бага = тааруухан
Хэлл Берри, Габриэл Обри нарын харьцаа эхнээсээ эргэлзээтэй байсан гэнэ. Габриэл шиг айлын дундах   ихэнхдээ уугантай таарвал гайхалтай хос болно. Харин айлын багатай учирвал тэдний  дотно харьцаа удаан үргэлжлэхгүй.

 

Айлын бага + айлын бага = хэзээ ч тохирохгүй

Хэллийн хуучин нөхөр Эрик Бэнэт мөн л айлын бага байсан бөгөөд тэдний харьцаа нд бүтэлтэй зүйл огт байгаагүй юм. Тэд хамтдаа хөгжилтэй байж чадах ч хэн нь ч хариуцлага хүлээх дургүй учир  эмх замбараагүй байдал нь сүйрэлд хүргэнэ.

Ууган + ууган= таарамжгүй
Тэдний хоорондын зөрчил маргаан тэднийг сөргөлдүүлнэ. Хэрэв хэн хэн нь бууж өгөхгүй бол тэмцэл улам хурцдана. Бэн, Женнифер хоёрын болж бүтээгүйн шалтгаан энэ байж ч магад.

Ууган + дундах= гайхалтай хос  
Женнифер Лопэз, Бэн Аффлек нар салсныхаа дараа хоёулаа айлын дундахтай  гэрлэж  ээж аав болцгоосон билээ. Тохиолдол гэж бодож байна уу? Үгүй.  Үүнийг тайлбарлах хэд хэдэн шалтгаан бий. Айлын дунд хүүхдүүд шүүмжлэлд маш эмзэг байдаг.  Ууган эрх мэдлийг гартаа авахад дундах нь  хүлээн зөвшөөрнө.

Ууган + бага
Брэд Питт, Анжелина Жоли нар үүний сонгодог жишээ. Айлын ууган охин, айлын бага хүүтэй гайхалтай зохицдог. Хэрэв  эрэгтэй нь эхийн  эрхт ёсыг хүндэлдэг  бол  эмэгтэйн сэтгэлийг улам их хөдөлгөдөг. 

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж