МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болсон юм. Энэ үеэр “Монголын үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат намынхаа Удирдах зөвлөлийн гишүүнээс татгалзахаа мэдэгджээ. Ийм мэдэгдэл хийхэд нь МАН-ын бас нэг гишүүн түүнийг “Үнэн сонины эрхлэгчээсээ татгалзвал бүр догь юм биш үү” гэх утгатай үг унагаж. Харин тэр “Үгүй” гэж хариулжээ.
МАН-ын гишүүд Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтах гэж “үхэлцдэг” байсан бол одоо хэнд ч хэрэггүй сэтэр болсон бололтойдог шүү.
Г.ДАРЬ