
“Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төсөл нь 2011 оноос хэрэгжиж байгаа
бөгөөд энэ удаагийн гуравдугаар ээлжийн тахийг Говь-Алтай аймгийн говийн их дархан цаазат газар, Тахийн тал, Тахийн усанд нутагшуулах ажээ.
Эдгээр тахийг Чехийн цэргийн нисэх хүчний "CASA С-295М" онгоцоор Монгол руу тээвэрлэн хүргэх бөгөөд Засгийн газрын 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар холбогдох зөвшөөрөл өгсний үндсэн дээр тахийг тээвэрлэсэн онгоц 20 гаруй цаг нисч Ховд аймгийн нисэх буудалд газардах юм гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.