Бүх цэргийн наадам маргааш болно

Хуучирсан мэдээ: 2013.07.02-нд нийтлэгдсэн

Бүх цэргийн наадам маргааш болно

2013 оны Бүх цэргийн наадмын үндэсний бөхийн барилдаан маргааш буюу долоодугаар сарын 3-нд 15:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Бүх цэргийн наадамд аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүд нийт 256 бөх барилддаг. Энэхүү наадамд цэрэг, цагдаа, зэвсэгт хүчний байгууллагуудын спорт хороодын дараах тооны бөхчүүдийг мэдүүлгээр барилдуулна гэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ. 

Үүнд:

  1. "Алдар" спорт хороо                 64 бөх
  2. "Хүч" спорт хороо                     44 бөх
  3. "Хилчин" спорт хороо                50 бөх
  4. "Аврагч" спорт хороо                24 бөх
  5. "Эрч" спорт хороо                     20 бөх
  6. "Сүлд" спорт хороо                   44 бөх
  7. "Соёмбо" спорт хороо               10 бөх

Барилдааныг Үндэсний их баяр наадмын тухай хууль, Монголын Үндэсний бөхийн барилдааны дүрмийн дагуу бөхчилсөн хэлбэрээр явуулна. МҮБХ-ноос томилогдсон жаяг дэгийн баг удирдан барилдуулах бөгөөд таваас дээш давж шөвгөрсөн бөхчүүдэд дараах цол, чимэг олгоно. Найм давж түрүүлсэн бөхөд “цэргийн арслан", долоо давж үзүүрлэсэн бөхөд "цэргийн заан", зургаа давж дөрөвт үлдсэн бөхөд "цэргийн харцага", тав давж шөвгөрсөн бөхөд "цэргийн начин" цол олгодог юм.

Б.БИЛЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж