Хөлбөмбөгчид хэдий хэмжээний цалин авдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгчид хэдий хэмжээний цалин авдаг вэ?

Америкчуудын хувьд Дэвид Бэкхэм бол хөлбөмбөгийн спортын супер од. Харин дэлхийн хэмжээнд авч үзвэл тэр мэргэжлийн хөлбөмбөгчдийн чансааны дундуур л эрэмбэлэгдэх байх. Энэ үзүүлэлтэд түүний цалингийн хэмжээ ч мөн багтаж байна. Тэрбээр жилд 6,5 сая ам.долларын цалин авдаг бөгөөд ингэснээр дэлхийн хамгийн өндөр цалинтай 20 тоглогчийн жагсаалтад багтсангүй, гэхдээ топ 50 тоглогчийн эгнээнд багтжээ.

Хөлбөмбөгийн тоглогчдын цалинг америк хөлбөмбөгийнхэнтэй харьцуулбал мэдээж америк хөлбөмбөгийн одод илүү өндөр хөлс авдаг. Тодруулбал, энэ спортын хамгийн өндөр цалинтай топ таван тоглогчийн жилийн нийт цалин 20,32 сая ам.долларт хүрч байгаа бол хөлбөмбөгчдийнх 14,67 сая болжээ.

Дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчид:

1.    Жагсаалтын нэгдүгээрт Португалийн шигшээ багийн тоглогч Криштиан Рональду бичигджээ. Тэрбээр Испанийн эзэн хааны “Реал Мадрид”-ын төлөө хүчин зүтгэснийхээ шанд жилд 17,06 сая ам.долларын цалин авдаг. Тэрбээр мөн шигшээ багаасаа цалинждаг байна. Өнгөрсөн жил эзэн хааны клуб Рональдуг “МанЮ”-гаас 132 сая ам.доллараар булаан авснаар тэрбээр дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болсон билээ.

2.    Шведийн хөлбөмбөгч Златан Ибрахимович 2009-2010 оны улиралд 15,7 сая ам.долларын цалин авч, жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. 29 настай “Барса”-гийн довтлогч тэрбээр Рональдуг “Реал”-д ирэхээс өмнө дэлхийн хамгийн өндөр цалинтай тоглогч байсан юм.

3.    Дэлхийн топ 20 өндөр цалинтай тоглогчдын жагсаалтад багтсан хамгийн залуу хөлбөмбөгч бол 22 настай Лионель Месси. Тэрбээр өнгөрсөн улиралд “Барса”-гаас 13,74 сая ам.долларын цалин авчээ.

4.    Камеруны шигшээ багийн ахлагч Самуэль Эту арвин туршлагатай тоглогч. Тэрбээр өнгөрсөн улиралд 13,74 сая ам.долларын цалинтай байв.

5.    Өдгөө 27 настай Кака 13,13 сая ам.долларын цалинтай хэмээн жагсаалтын тавдугаарт эрэмбэлэгджээ.

6.    Карим Бензема – 11,17 сая

7.    Карлос Тевез – 10,57 сая

8.    Жон Терри – 9,81 сая

9.    Фрэнк Лампард – 9,81 сая

10.    Тьерри Анри – 9,81 сая

11.    Хави – 9,81 сая

12.    Роналдиньо – 9,81 сая

13.    Стивен Жеррард – 9,81 сая

14.    Даниэль Альвес – 9,21 сая

15.    Михаэль Баллак – 8,45 сая

16.    Рауль – 8,45 сая

17.    Рио Фердинанд – 8,45 сая

18.    Коло Туре – 8,45 сая

19.    Уейн Рүүни – 7,85 сая

20.    Робиньо – 7,85 сая

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж