Баянгол дүүргийн XV хороонд гадны нөлөөлөлтэйгээр амиа алдсан 25-30 насны эмэгтэй хүний цогцос өнгөрсөн шөнө олджээ. Хэргийн газрын үзлэг шинжилгээгээр түүнийг гадны нөлөөтэй буюу бусдад хорлогдсон байж болзошгүй болохыг тогтоосон байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Д.ЖАРГАЛ