15 настай Ann Makosinski гэгч охин биеийн дулаанаар ажилладаг гар чийдэн бүтээсэн байна. Тэрбээр энэхүү бүтээлээрээ Google-ээс зарласан уралдаанд амжилттай оролцжээ. Түүнийг энэхүү гар чийдэнгээ хийхэд аав ээж нь тусалжээ.
Тэрбээр “Би бидний эргэн тойронд үргэлж оршин байдаг энергийг ашиглах юмсан гэж бодсон. Энэхүү бодлоосоо үүдэн биеийн дулаанаар ажилладаг гар чийдэн бүтээх санаа анх орж ирсэн юм. Би гэрийн даалгавраа хийчихээд гар чийдэнгээ хийхээр маш их хичээн ажилласан. Би эхэндээ энэ чийдэнгээ үнэхээр ажиллана гэж бодоогүй. Харин удаан оролдосны эцэст амжилттай болсонд баяртай байгаа” хэмээн ярьжээ.
Г.БИЛЭГ