“Асуулт фото аялал 2013”-ын бүртгэл эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.02-нд нийтлэгдсэн

“Асуулт фото аялал 2013”-ын бүртгэл эхэлжээ

Монголын гэрэл зургийн “Шинэ агшин” нийгэмлэг ТББ, asuult.net сайт болон “IC Creative Division” студиэс хамтран зохион байгуулж буй “Асуулт фото аялал 2013” арга хэмжээ энэ сарын 7-ны ням гаригт ес дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Уг арга хэмжээний зорилго нь мэргэжлийн гэрэл зурагчин болон гэрэл зураг сонирхогч залуусын хүрээг өргөжүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй зөв боловсон өнгөрүүлэх, харилцан туршлага солилцож ур чадвараа сайжруулах, цаашид энэ чиглэлдээ хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.

Фото аялалд оролцохыг хүссэн хэн бүхний өмнө аялалын үүд хаалга нээлттэйг дуулгая. Улсын их дэлгүүрийн баруун талд “Алтай центр”-ийн чанх хойно 10-р байрны өргөтгөлд байрлах “IC Creative Division” студийн байранд оролцогчид нэг хувь цээж зураг, 30 мянган төгрөгтэй ирж бүртгүүлэн мандат аван оролцох нь ээ. Оролцогчдын тоо хязгаартайг анхааруулъя.

Уг аялалын ерөнхий ивээн тэтгэгчээр “Канон” брэнд ажиллаж байгаа ба оролцогчдын дунд сонирхолтой уралдаануудыг зохион байгуулан урамшуулна гэсэн шүү. “Асуулт фото аялал 2013” энэ сарын 7-ны өглөө 08.00 цагт Сүхбаатарын талбайгаас эхлэн гэрэл зургаа татуулан оролцогчдын багт хуваагдан  МҮХАҮТ-ын байран дээр гэрэл зургийн талаар богино хэмжээний видео танилцуулгыг хүргэн Манзуширийн хийдийг зорих нь ээ.

Аялалын явцад олон сонирхолтой зураг авалтуудыг хийх боломж бүрдэх бөгөөд “Unique Models”-ын загвар өмсөгчид “Bess Tailor”-ын загваруудыг сонирхуулахаас гадна дуучин “Моханик” хамтлагийн дуучин Чойжоо, Б.Хонгор нар ая дуугаа өргөх нь ээ.

Аяллын хөтөлбөрийг танилцуулъя:

07:30 Сүхбаатарын талбай дээр аялагчид цуглаж эхэлнэ
08:00 Аялагчдад малгай, футболк түгээнэ
08:40 Бүгд хамтдаа Чингис хааны хөшөөний урд дурсгалын зураг татуулна.
09:10 Аялагчид 20 хүний бүрэлдэхүүнтэй багуудад хуваарилагдан автобуснуудад хуваагдан сууцгаана.
09:30 Гэрэл зургийн талаар богино хэмжээний видео танилцуулга МҮХАҮТ-ын  байран дээр
10:30 Манзуширийн хийд рүү хөдлөнө.
12:00 Нээлт

  • Асуулт.нет үндэслэгч – Эрхэмчухал
  • Канон брэндийн төлөөлөгч 
  • Хужирт брэндийн төлөөлөгч

12:20 Дуучин Чойжоо
12:40 Ивээн тэтгэгчдийн нэрэмжит зургийн тэмцээн зарлана
13:00 Өдрийн хоол
14:00 IC CREATIVE студи Fashion зураг авалт хийж үзүүлнэ.
14:30 Matrix 360 effect зураг авалт (Бүх аялагчдыг хамарна)
15:00 Чөлөөт цаг

  • Jumping Clay
  • Ceramic Art Studio
  • Дартс
  • "IC FASHION" Гэрэл зургийн үзэсгэлэн 
  • Ивээн тэтгэгчдийн нэрэмжит гэрэл зургийн тэмцээнд идэвхтэй оролцох

18:00 Оройн хоол
19:00 Загварын шоу

  • Bess Tailor – Хувцас загварын урлан
  • Unique Models – Загварын агентлаг
  • Anara’s Make up – Нүүр будалтын студи 
  • Bayaraa – Поларис клуб мастер үсчин

19:30 Гэрэл зургийн тэмцээнүүдийн бүтээлүүдийг хүлээж авна
19:50 Дуучин Хонгор ая дууны мэндчилгээ
20:10 "Гэрэл зургийн үүсэл хөгжил" видео танилцуулга
20:25 IC Fashion зураг авалтын үр дүнг танилцуулах
20:40 Ивээн тэтгэгчдийн нэрэмжит тэмцээний ялагчыг тодруулж, шагнал гардуулах ёслол
21:10 Хаалтын ажиллагаа
21:30 DJ AMARAA’s Set
21:50 Галын наадам
22:00 Сүхбаатарын талбай руу хөдлөнө.

Г.ДАША



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж