“FIFA- 2010”-ын тоглолтын бөмбөг | News.MN

“FIFA- 2010”-ын тоглолтын бөмбөг

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

“FIFA- 2010”-ын тоглолтын бөмбөг

Гуравхан хоногийн дараа эхлэх гэж байгаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны тоглолын бөмбөгийг “Jabulani” гэдэг. Нэрний гол утга нь “Баяр цэнгэл” гэсэн утгатай Африк тивийн Зузу хэлний үг юм. Бөмбөгийг анх Өмнөд Африкийн Кейптаун хотод 2009 оны 12 сарын 4-нд олон нийтэд танилцуулсан байна.  Энэ бөмбөг нь мэдээж “ADIDAS” компанид үйлдвэрлэгдсэн бөгөөд нийт найман хэсгээс бүрдэнэ. Тус найман хэсгээр дэлхийн аваргад оролцож байгаа найман хэсгийн багуудыг бэлгэджээ. Мөн 11 өөр өнгөөр чимэглэсэн нь бүх багийн  гарааны 11-н тоглочдыг бэлгэдсэн аж. Бөмбөгийн дизайныг гаргахаас гадна “ADIDAS” компани маш нарийн тооцоо судалгаанд тулгуурлан бөмбөгийг бүтээжээ.

Ерөнхийдөө “Jabulani”-гийн талаар хөлбөмбөгчид ам сайтай байгаа бөгөөд Михаэль Баллак хэлэхдээ “Гайхамшигтай бөмбөг. Миний хүсч байсантай яг нийцэж байна” гэсэн бол Фрэнк Лампард “Маш хүчтэй бөмбөг байна. Цохилт хийхэд яв цав тохирсон” хэмээжээ. Харин Кака “Миний хувьд бөмбөгөө мэдрэх гэдэг маш чухал. Харин энэ бөмбөгтэй байхад маш сайн мэдэрнэ” гэсэн байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

lol 2010-06-08 202.131.246.131

zarim negen humuus am muutai l bsan da

Avatar

bold 2010-06-08 180.235.175.84

England America Spain Portugal Meksico Argentina France Italy BrazilCrotia ulsuudin sain chanarin 2010oni hulbumbugin umsguluudig hudaldaalj bna une 28000 utas 95128870 mun Ronaldo Rato Fabregas bolon Wayne Rooney narin nertei shine zagvarin mashini shalavch zarna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж