“Universe best song” наадмын анхны ялагч, дуучин Ч.Цэлмүүн гэр бүл болж, шинэ хүнтэй болсноор уран бүтээлээсээ түр хөндийрөөд байсан. Хүчирхэг содон хоолойтой дуучин маань уран бүтээлдээ эргэн ирэхдээ цоглог бүтээлүүдийг туурвихаар зэхэж байна. Тэрбээр шинхэн дууныхаа клипний зураг авалтын хэсгээс өөрийн фэйсбүүк хуудасдаа тавьжээ. Хэдийгээр түүнийг ахин уран бүтээл хийхгүй гэх яриа гараад байсан ч дуучин Цэлмүүн үүнийг няцаалаа. Шинэхэн гарах дууных нь нэрийг “Viva” гэдэг гэнэ шүү. Энэхүү шинэ бүтээл цоглог ритмтэй бөгөөд бидний сонсох дуртай дуу болсон гэдэгт итгэж байна.
Э.ТЭКҮ