
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Шарга морьт-Жигжидийн уулзвараас хойш 900 метр замд өргөтгөлийн газар шорооны ажил болон ус зайлуулах хоёр төмөр бетон хоолой угсрах ажлыг хийхээр болж энэ сарын 10-ныг хүртэл зам хаагаад байгаа. Ажлын явцад Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн авто замын хоёр талаар байрлалтай 40 гаруй айлын хашаа байшин авто замын өргөтгөлийн зурваст орж байгаа тул айлуудын газрыг яаралтай чөлөөлөх шаардлагатай болжээ. Иймд тус замын дагуух айлууд Нийслэлийн Авто замын газрын Зам барилгын хяналтын хэлтэс болон Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтэст нэн даруй хандахыг Нийслэлийн Автозамын газраас анхааруулж байна.
Д.ЖАРГАЛ