Цэргийн харилцаагаа сэргээхийн АНУ хүсчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Цэргийн харилцаагаа сэргээхийн АНУ хүсчээ

Фото: AmericaRU.com / AP / Department of Defense, Cherie Cullen

АНУ Хятадад хандан хоёр талын цэргийн хамтын ажиллагааг сэргээх санал тавьсан байна. Тайваньд зэвсэг худалдах гэснээс үүдэн хоёр тал зөрөлдөөнтөй байгаа ч Хятад улс Өмнөд Солонгосын цэргийн онгоцыг живүүлснийх нь төлөө Хойд Солонгосын шийтгэх боломжийн талаар бодож байна гэсэн юм.
Америкийн Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс (Robert Gates) хэлэхдээ Хятад хоёр талын цэргийн хэлхээ холбоогоо тасалж байгаа нь бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулах аюултэй гэсэн байна.
Обамагийн засаг захиргаа өнгөрсөн нэгдүгээр сард Тайваньд 6,4 тэрбум ам.долларын зэвсэг худалдахаар шийдсэний дараа Хятад улс АНУ-тай цэргийн талаар хамтран ажиллаж байснаа зогсоогоод байгаа билээ.
Өөрийн дургүйцлээ тод харуулахын тулд Азид хийх айлчлалынхаа хүрээнд Хятадад очьё гэсэн Гейтсийн саналаас Хятад татгалзсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж