МЗЭ-ийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгдэлээс санаачлан зургаадугаар сарын 30-нд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д “100 яруу найрагч 100 хайрын шүлэг” утга зохиолын өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан билээ. Энэхүү уншлага, өдөрлөгийг санаачилсан залуус яруу найрагч О.Дашбалбар агсаны “Амьддаа бие биеэ хайрла” шүлгийн “Өргөн хорвоод хүн хайраар дутаж болохгүй” хэмээх мөрийг уриа болгосон байсан. Харин алдарт найрагчийн энэ шүлгэнд хөгжмийн зохиолч Соёлын тэргүүний ажилтан Б.Алтанхуяг аялгуу хийж дуу болгосныг энэ үеэр “Uvertura” дуулж, хуран цугларсан олны сонорт хүргэсэн юм. Энэхүү шүлгийг дуу болгохыг О.Дашбалбар агсаны охин Д.Индра санаачилсан бөгөөд “Аялгуу сайтай, маш сайхан дуу болжээ” гэсэн дүгнэлтийг үзэгч сонсогчдийн зүгээс өгч байлаа.
Т.ДАРХАН