Хойд Солонгосын удирдлага амралтын бүстэй болно

Хуучирсан мэдээ: 2013.07.02-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын удирдлага амралтын бүстэй болно

Хойд Солонгосын асар олон тооны хүмүүс өлгөлөн амьдарч, зарим бүсэд хүний мах хүнсэндээ хэрэглэсэн үзэгдэл гарч байгаа ч удирдлага нь төсвийн хөрөнгөөр амралтын бүсүүд байгуулахаар шийдвэр гаргаж байна.

Саяхан дэлхийд цөмийн дайнаар заналхийж байсан Хойд Солонгосын залуу дарангуйлагч Ким Чен Ун (Kim Jong-Un), үйлдвэрийн “уйтгартай” Вонсан хотыг амрагчдын диваажин болгох тушаалыг өгчээ. Одоо олон үйлдвэр, тэнгисийн цэргийн бааз байгаа хотыг зуны наранд шарлагийн диваажин, өвлийн цанын амралт болгох гэнэ.

Дарангуйлагчийн шинэ санаачлагын тухай Өмнөд Солонгосын «JoongAng Ilbo» сонинд өгүүлжээ. Сонин Вонсаны стратегийн хөгжлийн төлөвлөгөөтэй танилцсан байна. Тэнд Хойд Солонгос санхүүгийн төв, спорт, жуулчлалын бүс байгуулах гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж