
Холливуудын алдарт хос Бен Аффлек Женнифер Гарнер нар хуримласны найман жилийн ойг саяхан тэмдэглэжээ. Өнгөрсөн амралтын өдрөөр хос хоёр хүүгээ сүмд адислуулсан давхар баяр тохиосон байна. Хоёр охины аав ээж Бен Аффлек, Женнифер Гарнер нар өнгөрсөн оны хавар хүүтэй болсон юм. Хүүг адислах ёслолд Гарнерийн эцэг эх ч бас оролцжээ. Ёслолын үеэр бага охин нь дэггүйтэхдээ энүүгээр тэрүүгээр гүйж, адислах үйл явцыг үймүүлчих гээд байсан тул Бен байсхийгээд араас нь гүйж болиулсан ажээ.
Хосууд ойн баяраа оройн хоол идэнгээ пиво ууж, дарс шимэн энгийн тэмдэглэн өнгөрүүлсэн гэнэ.
Б.САРАНЦЭЦЭГ