Америкийн тусгай алба германчуудыг тагнажээ

Хуучирсан мэдээ: 2013.07.02-нд нийтлэгдсэн

Америкийн тусгай алба германчуудыг тагнажээ

АНУ-ын тусгай албад Европын холбооны бусад орнуудаас илүүтэйгээр Германы теле холбоонд тагнуул хийдэг байна. Тэдний баримтуудад Германы Үндэсний аюулгүй байдлын албыг сүлжээгээр нь нэвтрэх байгууламж гэж нэрлэжээ.

Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг (NSA) сар бүр Германы холбооны сүлжээнээс 500 сая орчим холболтыг шүүж байна. Тухайлбал, тусгайлсан утас, цахим шуудан, SMS мэдээ ба чатын харилцааг хянадаг ажээ. Spiegel Online интернэт хэвлэл өөртөө ирсэн NSA-гийн нууц баримтат тулгуурлан энэ талаар зургадугаар сарын 30-нд мэдээлжээ.

Германы сэтгүүлчдийн олж авсан баримтад ердийн өдрүүдэд 20 сая утасны залгалт, 10 сая орчим интернэтийн мэдээллийг Америкийн тагнуулчид шүүдэг байна. Зарим өдрүүдэд тухайлбал, 2013 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр Германы 60 сая орчим утасны залгалтыг сонссон мэдээлэлийг цуглуулжээ. Ер нь NSA Европын холбооны орнуудаас Германыг илүүтэй чагнадаг байна. Францад бол америкчууд хоёр сая орчим утасны дуудлагыг өдөртөө чагнадаг ажээ.

Бас нэг сонирхолтой зүйл  нь тагнуул хийж буй орнуудаа тусгай албаныхан гурван ангилал болгон хуваасан явдал байлаа. Түүндээ Германыг гуравдугаар ангилалд оруулсан бөгөөд зэрэгцээд түүнийг сүлжээнд нэвтрэх орон гэсэн байлаа. Хоёрдугаар ангилалд нь Канад, Австрали, Их Британи, Шинэ Зеланд зэрэг орнууд багтжээ. Эдгээр орнуудад NSA утсан холбоо болон интернэт сүлжээний мөрдөлтийг хийдэггүй гэнэ. Баримтад өгүүлснээр, тагнуулчид гуравдугаар ангиллын түншүүдээ илүүтэй мөрдөн тагнадаг байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж