Хамгаалалтын бүхээг нефть цуглуулалтаа нэмэгдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Хамгаалалтын бүхээг нефть цуглуулалтаа нэмэгдүүлжээ


Мексикийн булангийн ероолд тавигдсан хамгаалалтын бүхээг өдөр бүр10 хүртэл мянган баррель нефть цуглуулан эвдэрсэн цооногоос тусгай онгоцонд шахаж байна. ВР компанийн гүйцэтгэх захирал Тони Хэйворд  энэ тухай хэлжээ.
Мөн тэрээр нефтийн асгаралтыг зогсоох өөр арга хэмжээг давхар авна гээд ослын үр дагаварыг компани бүрэн арилгана гэж амласан байна. Ослын дараа булангийн усанд өдөр бүр 12-19 мянган  баррель нефть хаягдаж байсан юм.
Америкийн түүхэн дэх энэ том экологийн сүйрэлд дөрвөн мужийн эрэг орчим нэрвэгдсэн билээ. Тони Хэйворд мэдэгдэхдээ Мексикийн булангийн усыг анхан шатных нь байдалд заавал оруулна гэжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж