Уул уурхайн сайд хуулийн төслийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2013.07.02-нд нийтлэгдсэн

Уул уурхайн сайд хуулийн төслийг танилцуулав

“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай”
Улсын Их Хурлын тогтоолын т
өслийн хэлэлцэх эсэх
асуудлыг Эдийн засгийн байнгын хорооны
өнөөдрийн /2013.07.02/
хуралдаанаар хэлэлцлээ. Тогтоолын т
өслийн талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулсан.

Ер
өнхийлөгчийн Тамгын газраас
боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын т
өслийг 2013 оны 3 дугаар
сарын 26-ны
өдөр Иргэний танхимд хэлэлцүүлэх явцад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ашигт
малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын т
өслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээс өмнө “Төрөөс эрдэс баялгийн салбарын
талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулж
хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэн уг баримт бичгийг боловсруулах чиглэлийг Уул
уурхайн яаманд
өгсөн байна.

Үүний дагуу салбарын
эрдэмтэд, мэргэжлийн холбоод, т
өрийн бус байгууллага болон холбогдох яам, агентлагийн төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэй “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт
бичгийн т
өслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Уул
уурхайн сайд Д.Г
анхуягаар
ахлуулан байгуулан дээрх баримт бичгийг шинэчлэн боловсруулжээ.

“Төрөөс эрдэс баялгийн салбарт
баримтлах бодлого”-ын баримт

бичгийг боловсруулахдаа олон улс, гадаад орны бодлогын баримт бичгийг судалж,
бодлогын баримт бичгийг боловсруулдаг зарчмыг баримталсан гэж сайд
танилцуулгадаа дурдсан юм.

Монгол Улсын
тусгаар тогтнол,
үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” хэрэгжсэнээр улсын эдийн засаг
оруулах уул уурхайн салбарын
өгөөж нэмэгдэж, эрдэс
баялгийн б
үтээгдэхүүний экспортын Нэг цонхны бодлого бодитойгоор хэрэгжиж, эдийн засгийн хөгжил дан ганц салбараас
хамааралг
үйгээр олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн үндэс бүрдэнэ гэж тэрбээр онцолсон юм.

Сайдын
танилцуулгын дараа гиш
үүд асуулт асууж, саналаа хэлсэн. Гишүүдийн зарим нь нөөцтэй л байгаа бол орд
газруудаа ашигл
аад байх уу,
чухам хэрхэн олборлолт явуулах, боловсруулалтыг хэрхэн хийх вэ гээд эрдэс
баялгийн салбарт асуудал олон байдаг учир энэ асуудлыг ажлын хэсэг байгуулан,
намуудын т
өлөөллийг оролцуулан
нухацтай хэлэлцэх нь з
үйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Ингээд уг тогтоолын төслийг олонхийн саналаар хэлэлцэхээр шийдвэрлэн, Ажлын хэсгийг ч мөн
байгуулав.

Энэхүү асуудлын дараа Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, уг
хуулийг дагалдан гарах хуулийн т
өслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн
талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулсан б
өгөөд төсөлтэй
холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гиш
үүн байсангүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй
харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж