Гадаад валютын арилжаа хийсэнгүй

Хуучирсан мэдээ: 2013.07.02-нд нийтлэгдсэн

Гадаад валютын арилжаа хийсэнгүй

Монголбанк өнөөдөр /долдугаар сарын 2/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Төв банк энэ удаад арилжаанд оролцсонгүй.

Харин хэлцлийн арилжаагаар Төв банк арилжааны банкуудад 95 сая ам.долларыг своп хэлцлээр худалдаж, валютын захад нийлүүлсэн байна.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж