Чансааны эхэнд Хятадын Аж үйлдвэр, худалдааны банк (Industrial and Commercial Bank of China) 2011 онд 43,2 тэрбум долларын ашигтай байсан учир бичигдсэн байна. Түүний дараа 34,8 тэрбумын орлогтой Construction Bank оржээ. Гуравт нь Bank of China бичигдсэн ба орлого нь 26,8 тэрбум ам.доллар аж.
Дөрөвт, Америкийн JPMorgan 26,7 тэрбум ам.долларын орлоготойгоор бичигдсэн бол тавдугаарт нь Европын HSBC (21,9 тэрбум) банк бичигджээ. Хамгийн их хохиролтой банк нь 17,4 тэрбумаа алдсан Грекийн National Bank of Greece боллоо.
Харин хамгийн найдвартай банкаар Bank of America, дараалаад JPMorgan тус тус нэрлэгдэв. Хятадын дөрвөн санхүүгийн байгууллага тэдний тоонд орлогоор лидерүүд болсон банкууд америкчуудын дараа оржээ.
БНХАУ-ын санхүүгийн байгууллагуудад дэлхийн банкуудын орлогын 29,3 хувь нь ноогдсон үзүүлэлтийг 2012 оны чансаа харуулсан юм. Энэ үзүүлэлт нь 2007 онд хятадуудад дөнгөж дөрвөн хувь байсан байна. Таван жилийн өмнө орлогоор дэлхийн банкуудын 46 хувийг эзэлж байсан Европын банкуудад тэр үед дээрх үзүүлэлт зургаан хувьтай болгосон байна. 2011 оны турш Хятад банкны салбартаа хийж байгаа шинэчлэлээ сурталчилж ирсэн юм.
The Banker сэтгүүлийн энэ жилийн чансаанд Хятадын ICBC банк анх удаагаа дэлхийн хамгийн амжилттай гэсэн үнэлгээ авчээ. Мөн уг банк дэлхийн хэмжээнд үндсэн хөрөнгөжилт нь 160,6 тэрбум ам.доллар хүрч хамгийн найдвартай банкаар нэрлэгджээ.
ICBC банк өнгөрсөн жилийн чансааны лидер Bank of America банкыг энэ удаа ардаа орхисон байна. Гуравт нь АмерикийнJP Morgan Chase банк нэрлэгджээ.
Энэ жилийн жагсаалтын эхний аравт Хятад, Америк хоёрын тус тус дөрвөн банк, Японы, Их Британийн нэг нэг банк багтжээ.