“Dell” оффисийн зориулалттай хамгийн хурдан принтер бүтээжээ | News.MN

“Dell” оффисийн зориулалттай хамгийн хурдан принтер бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

“Dell” оффисийн зориулалттай хамгийн хурдан принтер бүтээжээ

АНУ-ын кибер зах зээлд тэргүүлэгч “Dell” корпорацийн үйлдвэрлэсэн 5130cdn загварын өнгөт, лазер принтер 1549 ам.долларын үнээр худалдаалагдаж эхэлжээ. Компанийн мэдэгдсэнээр уг принтер нь дэлхийн хамгийн хурдан дан функц бүхий оффисийн хэрэглээний өнгөт, лазер принтер гэнэ. 5130cdn загварын энэхүү хэвлэгч нь минутад 47 хуудас хэвлэх хүчин чадалтай ба хэрэв ар, өвөргүй хэвлэвэл секундэд 37 хуудас хэвлэх ажээ. Түүнчлэн 1200х1200 dpi нягтаршлаар хэвлэх бөгөөд хэвлэлтэд зориулсан 550 хуудас цаас багтах тавиуртайгаас гадна бусад хэрэглээнд зориулж цаасаа хадгалах тусгай тавиуртай байх юм. Мөн энэхүү хэвлэгч нь 1GB Ethernet порттой ба USB 2.0 оролттой аж. Dell 5130cdn загварын хэвлэгч нь Windows үйлдлийн системтэй компьютераас гадна Mac OS 9 болон Mac OS X хувилбаруудад таарч ажиллах гэнэ.

2009.11.16

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bair tureesluulne 2010-03-05 114.164.197.84

Arslanta guur in oir zaswar hiisen dulaan 2 oroo bair tureesluulne Une hymd mash dulaan Hagas tawilgata Utas 98090650

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж