Хоолоо дуустал идээгүй бол шийтгүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Хоолоо дуустал идээгүй бол шийтгүүлнэ

Австрали улсын нэгэн рестораны эзэн үйлчлүүлэгч эрхэм зочид нь захиалсан хоолоо дуустал нь идэхгүй үлдээж явдгийг харсаар байгаад залхаж, шийтгэл ноогдуулахаар шийдвэрлэж, нэг бол захиалсан хоолоо дуустал нь ид, үгүй бол дахиж битгий орж ир гэсэн хатуухан үгтэй зар мэдээ энд тэндгүй байрлуулжээ.
Тэрээр “Манай хоолны жорд өндөг, сүү, сахар, наалдаас бүхий бүтээгдэхүүн огт ороогүй цэвэр байгалийн гаралтай хүнсний зүйл байдаг. Манай өгч буй хоолноос лимоны хальс, цагаан гааны “gari” болон “wasabi”-гаас бусдыг бүгдийг идэж болдог юм” гээд “та бүхэн хачир болгон өгч байгаа салатуудыг үз дээ, эдгээр нь чимэглэлийн зүйл биш идэхэд зориулсан хүнсний зүйл юм шүү дээ” гэж тайлбарласан байна. Рестораны эзэн болон ажилтнууд нь хоолоо дуустал идэлгүй үлдээж явж буй үйлчлүүлэгч нартаа хандан дараа нь өөр ресторанд очих сонголт хийхийг  хатуухан сануулж байгаа ажээ.
Wafu хоолны япон рестораны эзэн Ичикавагийн энэхүү шийдвэрийг дургүйцэн шүүмжлэх үйлчлүүлэгч олон байгаа ч тэр өөрийн байр сууриа тууштай хамгаалж, “Бид тэжээллэг хоолоор үйлчлүүлэгч нараа дайлах үүрэгтэй хэдий боловч манай үйлчлүүлэгч нар үр ашиггүй зардал гаргах, байгал орчноо бохирдуулахгүй байх, ирээдүйгээ сөрөх чадвараа энэ үе мөчөөс л эхлэх ёстой гэдгийг ойлгуулах гэсэндээ л ийм алхам хийж байгаа юм” гэж гаргасан шийдвэрээ зөвтгөн хамгаалсан байна.

Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж