Рояльтийн татварыг хэлэлцэхийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Рояльтийн татварыг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Түүний эхнийх нь Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны албан татварын тухай буюу Рояльтийн хуулийн төсөл байв. Сангийн сайд С.Баярцогтын танилцуулснаар гадаад орнуудад энэ хуулийг 0-10 хүртлэх хувиар шатлалтай ногдуулдаг аж.Оруулж ирсэн төслөөр бол уг татварын доод хэмжээг таван хувь, үндсэн хэмжээг 10 хувь байхаар заажээ. Уг татварыг авснаар эхний удаад төсөвт 80 орчим тэрбум төгрөг орж ирэх юм байна.

Төслийг хэлэлцэх явцад гишүүд хүдэр, баяжмал, боловсруулсан бүтээгдхүүнээс авах татвар ижил байхаар тусгасан нь ашигт малтмалыг түүхийгээр нь гадагш гаргах нөхцөлийг бүрдүүлж болохыг анхааруулж байлаа. Дашзэвэгийн Зоригт нарын гишүүд төслийг санаачлагчдад нь буцаая гэж байсан юм. Гэвч хуралдаанд оролцсон 16 гишүүний 13 нь дэмжсэнээр төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдааныг үдээс хойш үргэлжлүүлж Ашигт малтмалын багц хуулийн төсөлд багтсан бусад төслийг хэлэлцэхээр болов.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж