Голомт банк шинэ багц үйлчилгээг санал болголоо

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Голомт банк шинэ багц үйлчилгээг санал болголоо

Голомт банк Солонгост амьдарч буй Монголчууддаа зориулан багц үйлчилгээ санал болгож байна
Гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн тоогоор тэргүүлдэг БНСУ­­­­-д манай 32 мянга гаруй иргэн ажиллаж, амьдардаг албан бус тоо бий.
Харийн орноос гэр бүлийнхэндээ мөнгө илгээх, хуримтлуулсан мөнгөө найдвартай хадгалуулах цаашлаад хүссэн орон сууцаа хэн нэгнээр зуучлуулгүйгээр банкны зээлд хамрагдаж авах гээд санхүүгийн олон янзын хэрэгцээ шаардлага тэдэнд бий.
Тэгвэл Монголын банк санхүүгийн зах зээлд тэргүүлэгч Голомт банк БНСУ-д ажиллаж амьдарч буй Монголчууддаа зориулан мөнгөн гуйвуулга, онлайнаар хадгаламжийн данс нээх үйлчилгээ, мөнгөн хадгаламж, орон сууцны зээл зэрэг багц бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг санал болгож байна.
БНСУ-ын томоохон банкуудын нэг болох Шинхан банкаар дамжуулан Монгол руу найдвартайгаар, түргэн шуурхай мөнгө гуйвуулах боломжийг Голомт банк олгож байгаа бөгөөд Та Шинхан банкны өөрт ойр байрлах  салбарт хандан үйлчлүүлээрэй.
Хэн нэгэн дотны хүнээрээ дамжуулан Монгол дахь банкинд мөнгөө хадгалуулдаг байсан цаг ард хоцорч, онлайнаар хадгаламжийн данс нээлгэж, интернэт банкаар мөнгөн хадгаламжаа захиран зарцуулах шинэ боломж нээгдсэнийг дуулгахад таатай байна.
Эрхэм та  www.egolomt.mn  цахим хуудсанд хандаж онлайн данс гэсэн хэсэг дэх зааврын дагуу материал бүрдүүлж Голомт банкны шуудангийн хаягаар илгээж, илгээсэн материалыг тань Голомт банкны ажилтан хянаж үзээд таны и-мэйл хаягаар дансны дугаар, интернэт банкинд нэвтрэх эрх, нууц үг зэргийг илгээх болно. Ингэснээр та мөнгөн хөрөнгөө хэн нэгнээс хамааралгүйгээр удирдан, хадгаламжийн уян хатан нөхцөлүүдээс сонголтоо хийн хүүгийн ашиг хүртэх юм.
Энгийн хугацаатай төгрөгийн болон ам.долларын мөн хуримтлалын хугацаатай гэсэн мөнгөн хадгаламжуудаас өөрийн хэрэгцээ шаардлагадаа тохируулан сонголтоо хийгээрэй. Жилийн 16.8 хувь, дээр нь урамшууллын 1 хувийн хүү тооцогдох хамгийн өндөр үр ашиг бүхий  мөнгөн хадгаламж таныг хүлээж байна. Ансан хот дахь Шинхан банкны салбар дахь  Голомт  банкны ажилтанд хандан мөнгөн хадгаламж нээлгүүлээрэй.
Мөн хүссэн орон сууцаа хэн нэгнээр зуучлуулж бус сарын орлогоосоо илүүчлэн банкны зээлд хамрагдан авах боломж танд байна. 120 сая хүртэлх төгрөгийн зээлийг  сарын 1.45-1.5 хувийн хүүтэйгээр авч болох бөгөөд уг зээлд хамрагдахын тулд 6 сарын турш сар бүр хадгаламжийн дансандаа орлого хийсэн байх шаардлагатай. Таны хадгаламжийн үлдэгдэл  худалдан авах орон сууцны тань  үнийн дүнгийн 30 хувиас доошгүй хувьтай  тэнцэж байх ёстой гэдгийг анхаараарай.
Санхүүгийн супермаркетын үйлчилгээг нэг дороос…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж