Яармагийн гүүрийг засварлаж байна

Хуучирсан мэдээ: 2013.07.01-нд нийтлэгдсэн

Яармагийн гүүрийг засварлаж байна

Яармагийн гүүрний дам нуруу хоорондын бетон хийц эвдэрсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл Нийслэлийн Автозамын газрын мэдээлснээр эвдрэлийг засахаар мэргэжлийн байгууллагынхан газар дээр нь ажиллаж байгаа аж. Гүүрийн доод суурийг явуулын өргөгчөөр тулж бэхэлсний дараа цутгалтын ажил хийх бөгөөд одоогийн байдлаар бэлтгэл ажлыг хангаж байгаа юм байна. Гүүрийн засварыг "Хайвэй интернэшнл" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд долдугаар сарын 8-нд дуусгахаар төлөвлөжээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж