Э.Бэхбаяр алтан медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.01-нд нийтлэгдсэн

Э.Бэхбаяр алтан медаль хүртжээ

ХБНГУ-ын Дортмунд хотноо болсон сонгомол барилдаан, чөлөөт бөхийн “Гран-При” тэмцээнээс 55 кг-ын жинд зодоглосон ОУХМ Э.Бэхбаяр алтан медаль хүртжээ.

Зургадугаар сарын 29-30-ны өдрүүдэд “Хельмут-Кёрнинг Холл” спорт цогцолборт болсон энэхүү тэмцээнд чөлөөт бөхийн тэргүүлэх 27 орны бөх оролцсон байна. Харин манай улсын хувьд эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаярын удирдлага дор дөрвөн бөх хүч үзсэн юм. 

Монголын тамирчдын хувьд 2008 онд тус тэмцээнээс Гавьяат тамирчин Б.Наранбаатар алтан медаль хүртэж байсан бол  ийнхүү ОУХМ Э.Бэхбаяр медалийн буухиаг үргэлжүүлжээ.

Тэмцээний дүн

55 кг

1. Эрдэнэбатын Бэхбаяр /”Хүч” спорт хороо/
2. Андрей Дуков /Румын/
3. Эвалд Христоф /ХБНГУ/
3. Эвалд Марсел /ХБНГУ/

60 кг

1. Дуалет Ниязбеков /Казахстан/
2. Николай Болотняк /Словак/
3. Дамдинбазарын Цогтбаатар /”Алдар” спорт хороо/
3. Дамир Тулукенов /Казахстан/

66 кг

1. Хайслан Гарсиа Веранес /Канад/
2. Мартин Даум /ХБНГУ/
3. Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо/
3. Даурен Зумбагазаев /Казахстан/

74 кг

1. Акзурек Танатаров /Казахстан/
2. Андрей Шука /ХБНГУ/
3. Нурлан Бекзанов /Казахстан/
3. Шижер Закиров /Казахстан/

84 кг

1. Мурад Гайдаров /Беларусь/
2. Аслан Какизе /Казахстан/
3. Семён Семенов /Казахстан/
3. Габраэль Сережелей /ХБНГУ/

96 кг

1. Ульям Харт /ХБНГУ/
2. Манжот Сандху /Канад/
3. Алекхан Зумаев /Казахстан/
3. Жозеф Жаловиар /Словак/

120 кг

1. Даулет Шабанбау /Казахстан/
2. Ричард Зерсикс /Унгар/
3. Дмитру Попов /Казахстан/
3. Аскат Кусепов /Казахстан/

Багийн дүн

  • Нэгдүгээр байр – Казахстан
  • Хоёрдугаар байр – ХБНГУ
  • Гуравдугаар байр – Канад
  • Дөрөвдүгээр байр – Монгол

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж