Технологийн хэрэгцээний үнэлгээ төслийг НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн газраас Ази, африк, өмнөд америкийн 20 гаруй оронд хэрэгжүүлж байна. Монгол Улс энэхүү төсөлд хамрагдах хүсэлт гаргаснаар 2011 оны дөрөвдүгээр сард НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөрийн газрын Рисо төвтэй гэрээ байгуулан жижиг техникийн судалгааны төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм. Уг төсөл манай оронд амжилттай хэрэгжиж дуусан, төслийн эцсийн тайланг хоёр ботиор саяхан боловсруулан хэвлүүлээд байна. Эхний ботид манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлтөд илүү ихээр өртөж байгаа мал аж ахуй, газар тариалан (үр тариа болон хүнсний ногоо, төмс зэрэг), бэлчээрийн менежмент зэрэг салбарт шаардлагатай технологийн үнэлгээ хийж, шаардлагатай төслүүдийг санал боловсруулан хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргасан байна. Хоёр дахь бодит хүлэмжийн хий хамгийн ихээр ялгаруулдаг эрчим хүчний үйлдвэрлэл, мөн орон сууц, барилга, үйлвэрийн салбарт хэрэгцээтэй технологийг судалж, эрэмблэн, эхний ээлжинд хэрэгжүүлэх шаардлагатай, өндөр үр ашигтай төслүүдийн товч санал боловсруулсан байна.
Эдгээр тайлангууд нь манай оронд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай технологиудтай танилцаж, эдгээрийг нэвтрүүлэх төслүүдийн санал боловсруулах суурь мэдээлэл болно гэж үзэж байна.
Эдгээр тайлан номыг электрон хэлбэрээр БОНХЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн албаны веб хуудас (www.climatechange.gov.mn)-наас татаж авч болохоос гадна хэвлэмэл эхийг уг албанаас авч болох юм байна.