Легогоор зөвхөн тоглох төдий бус урлагийн бүтээл хийдэг болоод буй. Тэдгээрийн нэг болох домогт киноны баатруудын хөрөг зургийг урласан сонирхолтой үзэсгэлэн гарчээ. Уг үзэсгэлэнд олон сонирхолтой бүтээлүүд тавигдсан ба үзэгчдийн хөлд дарагдаад байгаа аж.
Энд тавигдсан Хан Сологийн хөрөг л гэхэд 20 мянган ширхэг лего бриксээр бүтсэн байна.
Энэхүү хөрөг зургийг тун удахгүй дуудлага худалдаагаар худалдах гэнэ.
Г.БИЛЭГ