“Аватар” кино нь “Оскар”-ын шагналд есөн төрөлд нэр дэвшиж, гурван төрөлд шагнал авсан бөгөөд бүх цаг үеийн хамгийн их ашиг орлоготой кино болж чадсан билээ. 2009 онд дэлгэцийн бүтээл болсон “Аватар” кино нь 3D технологи ашиглаж, хамгийн өндөр буюу 2.8 тэрбум ам.долларын өртгөөр бүтсэн кино юм. Ноён Диний хувьд Английн дүрслэх урлагийн Royal College ийг 1968 онд төгссөн бөгөөд 40 жилийн турш уран бүтээлдээ хөвдөг арлууд, тэнгэр баганадсан өндөр хавцлууд болон амьдралын модыг дүрсэлж ирсэн бөгөөд гайхалтай өвөрмөц, содон сэтгэлгээтэй уран бүтээлч гэж үнэлэгддэг аж.
“Титаник” киногоороо “Оскар”-ын шилдэг найруулагч болж байсан Дэвид Камерон 1995 онд “Аватар”киног бүтээх санаа орж ирсэн хэмээн ярьсан байдаг. Харин зураач Рожер Дин “Аватар” киног дэлгэцэнд гарахаас 4 жилийн өмнө 2005 онд Дэвид Камероныг санааг нь хулгайлсан гэж Каннын кино наадмын үеэр мэдэгдэж байжээ. Харин энэ удаа Рожер Дин найруулагчийн эсрэг шүүхэд гомдол гаргасан байна. Дэвид Камерон “Аватар” киноны үргэлжлэлийг хийж буйгаа хэдийн зарласан бөгөөд 2014 оны арванхоёрдугаар сард дэлгэцнээ гарах гэнэ. Мөн Walt Disney “Аватар” киногоор сэдэвчилсэн парк байгуулах сонирхолтой байгаа юм байна.