Триатлончид мэдлэгээ дээшүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.01-нд нийтлэгдсэн

Триатлончид мэдлэгээ дээшүүлжээ

Олон улсын болон Ази, Монголын триатлоны холбоо хамтран манай улсын шүүгч нарын мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа. Уг сургалтыг Азийн триатлоны холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга, Сингапурын иргэн Омар Бин Абу Бакар удирдан явуулсан бөгөөд манай улсаас 15 хүн хамрагджээ. Сургалтад оролцогчдод тэмцээний зохион байгуулагчид, шүүгч гэсэн хоёр зэрэглэлд сертикат олгосон байна. Сонирхуулахад, өмнө нь 2010 онд манай улсын дасгалжуулагч нарын дунд олон улсын триатлоны холбооны сургалтыг явуулж байжээ.

Б.ЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж