Ерөнхийлөгч ард түмнийхээ өмнө тангараг өргөх үү?

Хуучирсан мэдээ: 2013.07.01-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч ард түмнийхээ өмнө тангараг өргөх үү?

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэний дотор УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журам батлах тухай УИХ-ын 1993 оны зургадугаар сарын 8-ний өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтад зарим нэмэлт өөрчлөлт оруулах төслийг дэмжих нь зүйтэй хэмээн үзжээ. Төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр долдугаар сарын 10-нд байх бөгөөд ёслолыг Эзэн Чингис хааны хөшөөний өмнө зассан тусгай талбайд үйлдэхээр заагаад байгаа юм. Бүлгийн дарга Д.Эрдэнэбатын тодотгосноор тангараг өргөх ёслол хийх газрыг ийн өөрчилсөн нь ард түмний хүсэлттэй холбоотой гэнэ.

Мөн бүлгээр УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх төсөлд Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг багтаасны зэрэгцээ Монгол Улсын транзит тээвэр эрчимжих чиг хандлагатай байгаа тул өмнөд, хойд хөрштэй харилцах транзит тээврийн бодлого чухал тул УИХ-ын дэргэд дэд хороо байгуулж ажиллах ёстой гэж үзсэн байна.

Түүнчлэн УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудалд улстөр, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой төслүүдийг хэлэлцэх шийдвэрт хүрчээ. Үүнд Газрын тухай багц хуулийн төсөл, Сонгуулийн тухай хууль, Баялгийн сангийн тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Олуулаа хуулийн төслүүдийг багтаажээ. Чингэхдээ УИХ-ын хаврын чуулганы завсарлагааны хугацаанд Эдийн засгийн багц хуулийн төслийг боловсруулах чиглэлд бүлгээс анхаарч ажиллах юм байна. Энэ хүрээнд 2014-2016 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн жагсаалтыг нарийвчлан гаргах, Тендэрийн тухай хуулийг өөрчлөх чиглэлээр ажиллах үүргийг бүлгийн гишүүд хүлээжээ. Учир нь уур амьсгалын бүсээсээ шалтгаалж Монгол Улсад бүтээн байгуулалтын ажил зургаан сарын хугацаанд хийгдэх шаардлагатай байдаг. Гэтэл Тендерийн хуульд хүнд суртал дагуулсан олон заалт байгаа нь ажил уях үндсэн шалтгаан болж буй аж. Тиймээс Эдийн засгийн багц хуулийн төслийг боловсруулах хүрээнд Тендэрийн хуульд байгаа энэхүү хүнд суртлыг арилгах эрх зүйн орчин бүрдүүлэх. Хөгжлийн банкаар дамжуулж хэрхэн хөрөнгө мөнгөний зарцуулалт хийдэг болох вэ зэргийг тодорхой болгох зорилгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ажлын хэсэг гарч ажиллах ёстой гэх шийдэлд хүрснээр энэ удаагийн хуралдааныг өндөрлүүлсэн болохыг тус намын бүлгийн дарга хэллээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж