МАН-ын бүлэг мэдээлэл хийсэнгүй

Хуучирсан мэдээ: 2013.07.01-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг мэдээлэл хийсэнгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсан ч сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнгүй. Уг нь бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаарх мэдээллийг хэсэг хугацааны дараа өгнө гэсэн ч энэ нь талаар боллоо.

Энэ нь УИХ дахь МАН-ын бүлгээс зарим гишүүн нь намын удирдлагаа өөрчлөх хүсэлтэй байгаагийн дээр МАН-ын Шинэчлэлийн хорооноос эхлүүлсэн намаа шинэчлэх үйл ажиллагааг нь дэмжиж буйтай холбоотой байж болох гэнэ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг нар өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн бөгөөд тэдний юу ярихаас шалтгаалж бүлгийн хуралдааны талаар мэдээлэл хийх эсэхээ шийдэхээр төлөвлөсөн нь эцсийн дүндээ бүлгээс  мэдээлэл хийхгүй байх шийдэлд хүргэсэн гэх албан бус мэдээлэл Төрийн ордонд дуулдаж байна.


Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж