Чиглэлийн хувьд “Капитал” банкнаас хойш “Хайрхан” дэлгүүрийн уулзвар хүртэл, мөн уулзвараас Баруун сайханы “Өлзийт” дэлгүүрийн уулзвар хүртэл, “Өлзийт” дэлгүүрийн уулзвараас хуучин 90 ортын баруун замаар “Нанзад” хороолол хүртэл, “Нанзад” хорооллоос БОЭТ хүртэлх хэсгүүд хамрагдлаа.
Замыг сэргээн засварлаж, хүчитгэл хийх ажлыг аймгийн ЗДТГ-аас тендер зарлан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж ажлаа эхлүүлсэн. Аймгийн төв Даланзадгад хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, хот тохижилтонд анхаарлаа хандуулж, жолооч иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэхэд орон нутгаас ийнхүү анхаарч байна. Харин цаашид засагдсан зам, хийж бүтээж байгаа ажил бүхэнд иргэд өөрсдөө зүй зохистой ариг гамтай хандахыг уриалж байна гэж Өмнөговь аймгаас мэдээлэв.