Дээлтэй монгол наадмын бүртгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.07.01-нд нийтлэгдсэн

Дээлтэй монгол наадмын бүртгэл эхэллээ

Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийг биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадмыг 07 дугаар сарын 13-ны өдрийн 12.00-18.00 цагт Сүхбаатарын талбайд 7 дах жилдээ зохион байгуулна. Наадмыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 6 төрлөөр“Шилдэг оролцогч” шалгаруулах юм байна.

Үүнд:

Хамгийн сайхан үндэсний дээл, хувцастай 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүүхэд /3-10 насны хүүхдүүдийн дунд/,

Нийтийн бүжгийн шилдэг хос-1,

Хамгийн сайхан дээлтэй хос-1,

Хамт олноороо идэвхитэй оролцсон байгууллага-1,

Монгол үндэсний дээлтэй гадаадын шилдэг оролцогч-1,

Шилдэг зохион байгуулалтай, идэвхитэй оролцсон нэг дүүргийг тус тус шалгаруулах юм. Шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэдийг  2013 оны 07 сарын 01-ээс -08-ны өдрүүдэд нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээлэл, сурталчилгааны төвд /2 хувь зураг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ/ бүртгэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж