Жессика Альба “Glamour”-ыг чимжээ

Хуучирсан мэдээ: 2013.07.01-нд нийтлэгдсэн

Жессика Альба “Glamour”-ыг чимжээ

Холливудын сайхан бүсгүй Жессика Альба Францын “Glamour” эмэгтэйчүүдийн сэтгүүлийн ирэх наймдугаар сарын нүүрийг чимжээ.

Өдгөө 32 настай Жессика Альба нэрт жүжигчин Майкл Уоррений хүү Кэш Уоррентэй гэрлэж, хоёр өхөөрдөм охины ээж болсон ч гоолиг биеэрээ бусдын харцыг булаадаг нэгэн.

Сайн эзэгтэй, сайн ээж гэдгээрээ бусдаас хүндлэл хүлээдэг түүний гоолиг биений нууц нь төрснийхөө дараа нэг сарын турш гэдэсний даруулга зүүх болон өөртөө тохирсон хоолны дэглэм гэнэ лээ.

Бага охин Хэвенээ олсоноос хойш хэсэг хугацаанд кино ертөнцөөс хөндийрөөд байсан тэрээр саяхнаас “Dear Eleanor” гэх кинонд дүр бүтээж буй юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж